Дэлхийн хошой аварга С.Батцэцэг ”Бөртэ Чоно”-ын эзэн болов
2015-12-26

Оны шилдэг тамирчин шалгаруулдаг “Бөртэ чоно-2015” наадам өчигдөр боллоо. Наадмын эхэнд ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахын нэрэмжит шагнал болох “IOC Trophy” цомыг МЖБХ-ны шигшээ багийн дасгалжуулагч, Монгол Улсын ардын багш О.Балжинням гардууллаа.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Энэ жилийн “Бөртэ чоно"-ын эзнээр Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн хүрэл, ДАШТ-ийн хошой аварга С.Батцэцэг тодорлоо. Түүний шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулав. 

 

 “Бөртэ чоно-2015”-ын шидгүүдийг та бүхэнд танилцуулъя.

 

Шилдэг эмэгтэй тамирчид

 

Шилдгийн шилдэг тамирчнаар ДАШТ, Иван Ярыгиний нэрэмжит тэмцээнд түрүүлж, "Рио-2016" зуны олимпийн эрх халаасалсан Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэг.

 

Шилдэг эмэгтэй тамирчнаар ДАШТ-ийн хүрэл,  "Универсиад" наадам, "Мастерс", "Гран-При"-ийн алтан медаль зүүсэн дэлхийн чансааг тэргүүлэгч Д.Сумъяа.

 

Шилдэг эмэгтэй тамирчнаар ДАШТ-ийн хүрэл, Ази тивийн АШТ, "Их дуулга", "Гран-При" тэмцээний алтан медальт ОУХМ Ц.Мөнхзаяа тодорлоо.

 

Шилдэг эрэгтэй тамирчид

 

Чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл, Ази тивийн АШТ-ий алт, "Алтан гран-при" тэмцээний мөнгө, хүрэл медаль хүртэж,  "Рио-2016" Олимпийн эрх авсан Э.Бэхбаяр.

 

Чөлөөт бөхийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, "Рио-2016" Олимпийн эрх авсан П.Өнөрбат.

 

Чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгө, Ази тивийн АШТ-ий хүрэл медальт Б.Номин.

 

Шилдэг дасгалжуулагчид

 

Шилдэг дасгалжуулагчаар чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Цогтбаяр.

 

Шилдэг дасгалжуулагчаар жүдо бөхийн эмэгтэй шигээ багийн дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од.

 

Шилдэг дасгалжуулагчаар чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч З.Дүвчин.

 

Шилдэг холбоод

 

Шилдгийн шилдэг холбоогоор Лас Вегас хотод болсон ДАШТ-нд Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулж нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, олимпийн зургаан эрх өвөртөлсөн Монголын чөлөөт бөхийн холбоо шалгарав.

 

Шилдэг холбоогоор Монголын жүдо бөхийн холбоо.

 

Шилдэг холбоогоор Монголын буудлагын холбоо.

 

Шилдэг холбоогоор Монголын хөлбөмбөгийн холбоо.  

 

Шилдэг баг

 

МХБХ-ны "Үндэсний Хүрхрээ лиг", "Цомын тэмцээн", "Супер цом"-ын тэмцээнүүдэд аваргалсан хөлбөмбөгийн “Эрчим” баг тодров. 

 

Спортын сэдвээр дагнан бичдэг 110  сэтгүүлч энэ жилийн шилдэг тамирчдыг ийн нэрлэлээ. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Дэлхийн хошой аварга. Бахархаж байна. Баярлалаа
2015-12-27
зүрх судас:
Ли Эр Кан бүтээгдэхүүн нь, цус шингэлж, холестрин бууруулахаас гадна судасны хатуурлаас шалтгаалах - Тархины судасны хатуурал нарийсал, - Зүрхний судасны хатуурал нарийсал, - Даралт ба хуян, - Чихрийн шижин 2-р хэлбэр. Утас 96665038 httpswww.youtube.comwatch?v=XZjH7-ny-ac
2015-12-26
irgen:
bayr hurgie .jinhene od gej ene ohiniig l helne
2015-12-26