Газар өмчлүүлөх бүртгэл мягмар гаригт дуусна
2015-12-27

Нийслэлийн иргэдэд тавдугаар ээлжийн газар өмчлүүлэх ажил энэ сарын 14-нд эхэлсэн. 15 хоногийн хугацаатай үргэлжлэх цахим газар өмчлүүлэх бүртгэл энэ сарын 29 буюу ирэх мягмар гаригт дуусгавар болно. Энэ удаад долоон дүүргийн 32 байршилд 7449 нэгж талбарыг иргэдэд өмчлүүлэхээр төлөвлөжээ.

 

Нийслэлийн иргэд Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn  хаягаар орж цахим өмчлөлд орох өргөдлөө өгнө. Гэхдээ энэ удаад ухаалаг гар утас хэрэглэгчид “Газар өмчлөл” апликэйшнээр дамжуулан бүртгэл хийлгэж болно гэдгийг албаныхан санууллаа. Учир нь иргэдийн 60 гаруй хувь нь ухаалаг утастай болсон гэх судалгаа бий. Тиймээс энэ эрэлт хэрэгцээн дээр үндэслээд ийнхүү ухаалаг утаснаас цахим газар өмчлөлийн бүртгэл хийлгэж болохоор зохицуулжээ.

 

Цахим газар өмчлөлийг үүнээс өмнө дөрвөн удаа явуулж 66 мянга гаруй иргэнд газар өмчлөх боломжийг олгосон. Гэр бүлийн хэрэгцээнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг 2018 он хүртэл сунгасан. Тиймээс энэ хугацаанд нийслэлийн 1 300 00 мянган иргэнийг газартай болгохоор төлөвлөөд байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин
bn:
ene hudlaa sugalaagaa boliul taarna
2015-12-27