Багдади мэдэгдэл хийжээ
2015-12-27

 

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн тэргүүн Бакар аль Багдади олон нийтийн сүлжээнд Орос, Израйль, АНУ болон Европын холбоог заналхийлж буй 24 минут үргэлжлэх видео бичлэг байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Бичлэгийн эхэнд англиар нэгэн хэт даврагч “Биднийг адгуус малнаас дорд үзсэн та бүхэн удахгүй амиа алдах болно. Бид хөдөлж эхлээгүй байна. Тун удахгүй дэлхий нийтээрээ бидний сүр хүчийг харж, өвдөг сөгдөх болно” гэж хэлжээ.

 

“AFP" агентлаг тус бичлэгт Багдади өөрийн дуу хоолойгоор "АНУ, Орос, Европын холбоог би ялна. Тэднийг үр удмаар нь хүйс тэмтрэх болно. Бид та нарт өдрөөс өдөрт ойртсоор байгаа. Та бүхэн бидний сүр хүчийг сулруулж, ялж чадахгүй” гэж хэлсэн хэмээн мэдээлсэн байна. 

 

Харин АНУ-ын Тагнуулын газар энэхүү бичлэгийг саяхных бус өнгөрсөн долоодугаар сард Багдади олны өмнө гарахдаа хийсэн мэдэгдэл байна гэжээ.

 

Олон улсын эвсэлийн тагнуулын байгууллага Багдадиг өнгөрсөн аравдугаар сард амиа алдсан хэмээн мэдээлсэн ч энэхүү мэдээллийг хэт даврагчид эрс үгүйсгэсэн юм. Багдади таван сарын турш олны өмнө гараагүй билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
delgertsetseg:
ovoo l bolj bna daa bas l ovoo gar bsan shuu chi kkk
2016-01-02