Цагдаагийн алба хаагчид сайн үйлс бүтээлээ
2015-12-28

Цагдаагийн ерөнхий газрын харьяа Мөрдөн байцаах газрын Тусгай субъектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагчид сайн үйлс бүтээжээ.

 

Тэд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны 2-12 насны дөрвөн хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй Б.Болорын гэр бүлд шинэ жилийн баярыг тохиолдуулан дөрвөн хүүхдэд нь шинэ жилийн бэлэг болон гурван ээлжийн хувцас, сүү, гурил, цагаан будаа, гоймон, нүүрс, түлээний мод зэргийг бэлэглэсэн байна.

 

Тус хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Баатар "Цагдаагийн ажил ард иргэдийнхээ өдөр тутмын амьдралд ойр байдаг учраас иргэдийн амьдрал сайн муу байгааг байнга харж мэдэрч байдаг. Зарим айл өрх, иргэдийн амьдрал хүнд байгаа, улс орны маань ирээдүй болсон үр хүүхдүүд нь хүнд хэцүү нөхцөлд амьдарч аж төрж байгааг хараад сэтгэл эмзэглэх үе гардаг. Тиймээс нэг ч гэсэн хүүхэд баярлуулъя, хүүхдүүд сайн хүн болоосой гэж бодоод өнөөдөр ийм ажил зохион байгуулж байна. Зөвхөн цагдаагийн байгууллага гэлтгүй төрийн бүх байгууллагууддаа хүнд хэцүү амьдралтай нэг ч гэсэн хүүхдийг баярлуулаарай гэж уриалж байна" гэжээ.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
irgen:
3say hvn amtai mongold hairan txsxv
2015-12-30
irgen:
Ene olon tsagdaagaar yadag iin hairan txsxv
2015-12-30
Зочин:
Sain uils delgereh boltugai
2015-12-28
Зочин:
End neg heseg ni huuhed bayarluulj baidag tend uvurhangaid nuguu heseg ni huuhed alchihsan baidag niigemiin amidral umuudaa
2015-12-28
Зочин:
Баярлаа. Сайхан мэдээ байна. Цагдаад ийм л албан хаагчид баймаар даа.
2015-12-28
зочин:
сайн байна ажлын өндөр амжилт хүсье
2015-12-28