Иргэд ebarimt.mn сайтанд НӨАТ-ын буцаалт авах хүсэлтээ илгээж байна
2015-12-28

Хэдхэн хоногийн дараа шинэ он гарах гэж байна. Оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлнэ хэмээн иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын тухай хуулиар иргэд төлсөн НӨАТ-ынхаа 20 хүртэл хувийг буцаан авах мөн худалдан авалтын баримтаараа сар бүр тохирол нь явагдах үндэсний хонжторт сугалаанд оролцох хоёр төрлийн урамшуулалд хамрагдах эрхийг хуульчилж өгсөн байна.

 

Иргэд энэ урамшуулалд хэрхэн хамрагдаж буцаалтаа хэрхэн авч, сугалаанд оролцох вэ?

 

Та сугалаанд оролцохын тулд албан ёсны төлбөрийн баримт хэвлэж буй худалдаа үйлчилгээний байгууллагаар үйлчилүүлж, төлбөрийн баримтаа цуглуулах шаардлагтай. Энэхүү баримтаа хүчинтэй эсэхийг ebarimt.mn цахим хуудсаар шалгах боломжтой.

 

Харин НӨАТ-ын буцаан олголтын урамшуулалд хамрагдахын тулд ebarimt.mn рүү хандаж хэрэглэгчийн бүртгэлээ нээх бөгөөд энэхүү эрхээр та бүтэн жилийн турш бүртгүүлсэн бүх баримтынхаа НӨАТ-ын 20 хүртлэх хувийг өөрийн банкны дансандаа буцаан авах боломж бүрдэнэ.

 

ebarimt.mn цахим хуудсыг нээсэн эхний 2 хоногт 3770 иргэн бүртгэлээ үүсгэж 670 цэгээс 402,618 сугалаатай төлбөрийн баримтын мэдээлэл ирээд байна. Шинэ оны эхний өдрөөс хууль хэрэгжиж эхлэхтэй холбоотой иргэн та худалдан авалт бүрдээ албан ёсны төлбөрийн баримтаа цуглуулан, цахим хуудсанд бүртгүүлж, төрөөс олгож буй урамшуулалд идэвхтэй оролцохыг албаны эх сурвалж онцоллоо.

Shuud.mn
Сонин хачин
Ламжав Оюунбилэг:
Нууц код мартсан бол яах уу ямар сайт руу орох вэ
2017-02-08
T.Bat ochir:
dansni dugaara yaj xaana oruulax be
2017-01-04
Munhchimeg:
Burtuuleh gesen yaj ve
2016-02-06
gerelt:
yumaa todorhoi bistij ogno vv hemeen guiy
2016-01-30
saihnaa:
ebarimt.com ruu orohoor bvrtgvvleh gej garst irehgvi bna gomdoltoi bna bvrtgvvlj bolohgvi bna
2016-01-30
ganchimeg:
yaj burtguuldeg yum be todorhgoi mash
2016-01-14
Enkhzolboo:
bar kodoo haana n bichih um be
2016-01-08
Өлзий-Орших:
Хэрэглэгчийн бүртгэлээ яаж бүртгүүлэх вэ?
2016-01-07
Өлзий-Орших:
Хэрэглэгчийн бүртгэлээ яаж бүртгүүлэх вэ?
2016-01-07