“China Telecom” компанийн захирлыг баривчилжээ
2015-12-28

БНХАУ-ын төрийн өмчит үүрэн телефоны оператор “China Telecom” компанийн захирал Чан Сяобин гэгчийг авлигын хэргээр баривчилсан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Тус агентлагийн мэдээлснээр “Чан Сяобин авлига авснаас гадна сахилгын ноцтой зөрчил гаргасан” гэжээ. Ойрын эх сурвалж “Сяобинийг гэр бүлээ хууран мэхэлсэн” хэмээн хэвлэлийнхэнд ярьсан байна.

 

48 настай Сяобин өнгөрсөн наймдугаар сарын 14-ны өдөр “China Telecom” компанийн захирал болжээ. Түүнийг “China Telecom” компанийг тэргүүлэхээр болсны дараа Комминуст намынхан дургүйцлээ илэрхийлсэн билээ. Учир нь Сяобин тус компанийн гол өрсөлдөгч “China Unicom” компанийн захирлаар 11 жил ажилласан байна.  

 

БНХАУ-ыг Си Зиньпин даргаар сонгогдсон даруйдаа авлигатай дайн зарласан юм. Нэг жилийн хугацаанд Хятадын төрийн өмчийн компанийн 70 гаруй өндөр албан тушаалтныг авлигын хэргээр баривчилж, шийтгэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
уншигч:
Баривчлахын тулд төрийн өмчийн компанийн захирлаар томилсон юм шиг логиктойгоор орчуулсан уу бичсэн үү гэж санагдчихлаа.
2015-12-28