Ахуйн хэрэглээний газ үнэртэж мансуурчээ
2015-12-30

Хүүхдүүд газ үнэртэж, мансуурсан хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байна.

 

“Хордлогын үндэсний төвд мансуурсан байдалтай хүн ирлээ” гэсэн мэдээлэл даваа гаригт цагдаагийн байгууллагад ирснийг шалгахад "Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух Т /эр.18н/ нь гэртээ ахуйн хэрэглээний газ үнэртэж мансуурсан байжээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

 

Мөн өнгөрөгч шөнө 22:00 цагт "Гачууртын ...."  тоотод ахуйн хэрэглээний газ үнэртсэн хүүхдүүд байсныг мэдээллийн дагуу илрүүлжээ. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд оршин суух Б /эр.18/, Б /эр.17н/, Т /эр.16н/ нар ахуйн хэрэглээний газ үнэртэж мансуурсан байсан аж. Хэргийн газраас эд мөрийн баримтаар газ /220гр/ хураан авч, Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин