Гоёо компани “ОНЫ ОНЦЛОХ ЭНТРЕПРЕНЕР” шагнал хүртлээ
2015-12-30

ГОЁО КОМПАНИ НООС НООЛУУРЫН САЛБАРЫН “ОНЫ ОНЦЛОХ ЭНТРЕПРЕНЕР” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

 

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр уламжлал болгон зохиодог “ЭНТРЕПРЕНЕР-2015” шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа 2015 оны 12-р сарын 29-ний өдөр Шангрила зочид буудалд 19 дэхь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, Ноос ноолуурын салбарын “ОНЫ ОНЦЛОХ ЭНТРЕПРЕНЕР” шагналыг “Монгол ноолуураар дэлхийг гоёх” уриатай Гоёо компани хүртлээ.

                

 

2015 он Гоёо компанийн хувьд үйлдвэрийн тоног төхөөрөмжиндөө шинэчлэл хийж, 2 салбар дэлгүүр  шинээр нээж, экспортын тоо хэмжээгээ өмнөх оноос 200 гаруй хувиар өсгөн, 10 гаруй коллекцийг зах зээлд гаргасан ололт амжилт арвинтай жил болж өнгөрчээ. Гоёо брэндийн 2015-2016 оны Намар/Өвлийн коллекц нь хувцас загварын сүүлийн үеийн чиг хандлага, шинэ технологи, шийдлийг агуулсан нь хэрэглэгчдээс төдийгүй салбарын мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авч Монголын Ноос Ноолуурын Холбооноос зохион байгуулдаг үзэсгэлэн худалдаанаас шилдэгийн шилдэг Гран-При шагналыг хүртсэн билээ. Үүний зэрэгцээ тусгай олимпод оролцох Монголын баг тамирчдад зориулан хандивын худалдаа зохион байгуулж, эко болон эффекттэй утас шинээр үйлдвэрлэсэн зэрэг компанийн нийгмийн хариуцлага, иноваци, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн чиглэлээр цогц бодлого хэрэгжүүлсэн нь ноос, ноолуурын салбарын оны онцлох ЭНТРЕПРЕНЕР шагналыг хүртэхэд нөлөөлжээ.

                                         

 

ГОЁО / ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН ХЯМДРАЛД 50-70% ХЯМДРАЛТАЙ ЗАГВАРУУД НЭМЭГДЛЭЭ

 

ГОЁО брэнд нь нийт хэрэглэгчиддээ зориулан ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН ХЯМДРАЛ-аар бэлэг барьж бүх загварууддаа 30%-ын хямдралыг 2015 оныг дуустал нэрийн дэлгүүрүүддээ үргэлжлүүлж байгаагаас гадна шинэ оны сюрприз болгож 50-70% хүртэл хямдралтай загваруудыг бүх нэрийн дэлгүүртээ нэмлээ. Хямдралд эрэгтэй эмэгтэй сүлжмэл болон нэхмэл цамц, ноолууран даашинз, өмд болон хүүхдийн загварууд багтсан байгаа ба Гоёо брэндийн 2015 оны Ноос, ноолуурын салбарын Гран-При шагнал хүртсэн болон Итали дизайнертай хамтран бүтээсэн “Намар-Өвөл”-ийн шинэ загварууд ч мөн адил энэ хямдралд хамрагдана.

 

Түүхий эдээсээ эхлээд хэрэглэгчийн гарт очих эцсийн бүтээгдэхүүн хүртлээ бүхий л дамжлага нь эх орны түүхий эд, монгол ажилчдын гараар бүтээгддэг үндэсний Гоёо үйлдвэр нь хэрэглэгчиддээ импортын бараа бүтээгдэхүүнээс татгалзаж, эх орныхоо үнэт түүхий эдээр үйлдвэрлэсэн тансаг, загварлаг ноолууран бүтээгдэхүүнээр шинэ жилийн бэлгээ базаах таатай боломжийг олгож байна.

 

Гоёо нэрийн дэлгүүрүүд:

 

Үйлдвэрийн нэрийн дэлгүүр
Төв номын сангийн дэргэд, Чандмань төв
Улаанбаатар Их Дэлгүүр, 2-р давхар
Сэнтрал тауэр, 2-р давхар
Улсын Их Дэлгүүр, 2-р давхар
Хүннү молл, 1-р давхар
Outlet дэлгүүр
Cashmere house

 

 

Shuud.mn
Сонин хачин