Ким Чен Уны туслах амиа алджээ
2015-12-30

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны туслах, Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга Ким Ян Гон автомашины ослоор нас барсан тухай тус улсын төрийн мэдлийн “KCNA” агентлаг мэдээллээ. Ким Ян Гон нь удирдагчийн тушаалаар Өмнөд Солонгостой харилцаагаа сайжруулах байгууллагыг тэргүүлж байсан юм. “Тэрээр хамгийн сүүлд өнгөрсөн наймдугаар сард удирдагчийн хамтаар олны өмнө гарсан” хэмээн Өмнөдийн тагнуулын байгууллагаас мэдээлсэн байна.

 

“KCNA” агентлаг “Ким Ян Гон нь удирдагч Ким Чен Уны хамгийн ойрын анд нөхөр, хамтрагч нь байсан. Энэ эрхэм жинхэнэ хувьсгалч байсан юм” гэжээ. Нарийн бичгийн дарга өчигдөр 6.15 цагт осолд орж, 73 насандаа нас барсан байна. Түүнийг маргааш оршуулах бөгөөд удирдагчаар ахлуулсан Хөдөлмөрийн намын 80 хүн Ким Ян Гонд хүндэтгэл үзүүлэхээр болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин