Шугамын уян хоолой задарч, хүмүүс түлэгджээ
2015-12-30

Дулааны шугамын уян хоолой задарч, хүмүүс түлэгджээ. Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 13 дугаар байрны жижүүрийн өрөөнд 15 мм дулааны шугамын уян хоолой задарсаны улмаас дөрвөн хүн түлэгдсэн байна.

 

Ослын дуудлага өчигдөр өөр 13:10 цагт онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид ажиллажээ. Иргэн А /16 настай, эрэгтэй/, Б /32 настай, эмэгтэй/, О /49 настай, эмэгтэй/, Б /22 настай, эрэгтэй/ нар халуун усанд түлэгдэж, улайлт өгсөн байсныг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж өгсөн байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин