Нэгдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2015-12-30

Жил бүрийн нэгдүгээр сарын 1-ний өдөр бүх нийтээр амардаг. Энэ өдөр автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

 

НИТХ-ын 2012 оны 2/08 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын зарим замуудад тээврийн хэрэгслийг улсын дугаарын ялгавартайгаар замын хөдөлгөөнд оролцуулдаг журамтай болсон. Энэхүү журам нь амралтын өдөр болон бүх нийтээр тэмдэглэх баяр ёслолын өдрүүдэд мөрдөгдөхгүй билээ.

 

Баярын өдрүүдрээр замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг учраас 31-ний орой Чингис хааны нэрэмжит төв талбайд болох "Мөнгөн үдэш" арга хэмжээний дараа иргэдэд үйлчлэх тусгай автобусуудыг нийслэлийн Тээврийн газраас гаргаад байгаа юм.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин