Нисдэг тэрэгний ослоор гэмтсэн дөрвөн алба хаагч эмнэлгээс гарлаа
2015-12-30

Налайх дүүргийн Городок тосгонд байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нисдэг тэрэг осолдож, нэг цэргийн алба хаагч амь насаа алдаж, 10 алба хаагч бэртэж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тухай мэдээлж байсан. 

 

Нисдэг тэрэгний ослын шалтгаан тодорхой болсон эсэхийг ЗХЖШ-ын албаны хүнээс тодруулахад "Ослын шалтгааныг тодруулсан дүгнэлт гараагүй байгаа" гэдэг хариултыг өглөө. Ослын шалтгааныг тогтоохоор БХЯ, ЗХЖШ-ын ажлын хэсэг цагдаа, прокурорын байгууллагынхан үзлэг, шалгалт явуулж байгаа юм.

 

Харин ослын улмаас бэртэж, гэмтэн Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 10 алба хаагчийн дөрвийнх нь бие сайжирч өнөөдөр эмнэлгээс гарч буй юм байна. Гэмтсэн алба хаагчдын дөрөв нь мэс засалд оржээ. Тэдэнд эмнэлгийн зүгээс бүх талын эмчилгээ, арга хэмжээг авч ажиллаж байгаа аж.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
дампуу төрийн завхарсан Батлах хамгаалах хүчин гэж...
2015-12-31
Зочин:
гэмтсэн бие махбодийг нь эмчилдэг юм байж ажлаа хэвийн явуулж чадахгүй болсон өдөр хоногийн талхны мөнгийг нь хэн хариуцаж төлөх вэ дээр нь нас барсан хүний хийж бүтээх байсан цаг хугацаа эдэлж амжаагүй хүний тавиланг хэн хэдээр төлөх вэ улсын төсвийн мөнгөөр авсан нисдэг тэрэгний үнийг хэн төлөх вэ хэн монгол улсад бүх зүйл хариуцлагагүй эзэнгүй болсоны олон жишээний нэг
2015-12-30