Есөн сумын эмнэлэгт түргэний машин хүлээлгэн өглөө
2015-12-31

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Эрүүл мэнд, спортын яамнаас шинэ оны босгон дээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  6 аймгийн 9 сумын эмнэлэгт Япон улсад үйлдвэрлэсэн Ниссан маркийн тусгай зориулалтын  түргэний машин хүлээлгэн өглөө. Машины түлхүүрийг Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа нар гардуулан өгөв.

 

Эрүүл мэнд, спортын сайдын багцаас Улаанбаатар хотын 9 эрүүл мэндийн байгууллага, 18 аймгийн эмнэлэгт нийт 47 түргэн тусламжийн машиныг олгохоор сонгон шалгаруулалт явуулж, гэрээ байгуулсан юм. Өмнө нь 8 түргэн тусламжийн машиныг нийлүүлээд байсан бол өнөөдөр цас зудтай байгаа, алслагдсан аймгуудын сумдын эмнэлгийг машинаар хангалаа. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Сүхбаатарын Асгат, Ховдын Ховд, Мөст, Хөвсгөлийн Төмөрбулаг, Хэнтийн Батноров, Төв аймгийн Аргалант, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Өмнөговийн Мандал-Овоо сумдад түргэний машин хүлээлгэн өглөө.

 

 

Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар машины түлхүүр гардуулах үеэр “ЭМСЯ, Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд хөдөөгийн алслагдсан сумдын малчдад эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдагүй, түргэн шуурхай хүргэх боломж нөхцөлийг бүрдүүлж байна” гэдгийг онцлов. Цаашид эрүүл мэндийн байгууллагуудаа төлөвлөгөөний дагуу түргэн тусламжийн машинтай болгох ажил үе шаттай явагдана. Шинэ он гарангуут Япон улсаас дараагийн ээлжийн түргэний машинууд орж ирнэ гэдгийг салбарын удирдлага хэллээ.

 

 

 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Goe goe:
Monnis ch hahtal n shahaa hiih iymaa ulsad. Odoo bvr turgenii tereg iim bolchihoj bgamuu. Alba aminii tereg eren yalgagdahgui goe bolj bgan bna oo.
2019-05-21
Зочин:
ene mashinaar uvchtei hun tsuuj bolohiinmuu emnelegiin tereg bol ortoi baih estoi shuu dee
2016-01-01
Зочин:
Ламбаа гэж ханаж цаддаггүй хамраараа дуугарч гонгиносон цаддаггүй өлөн нэг байнаа. Болиосоо үхсэн ч сүнс нь эрүүл мэндийн салбарт хорогдох хулгайч байна лвдаа
2015-12-31
Зочин:
X trail bna
2015-12-31
Зочин:
Yamai daa, gajig furgon bish bn
2015-12-31