Цасанд саатсан иргэдийг аварчээ
2016-01-01

Цасанд суусан иргэдэд тусламж үзүүлэн, осгож, хөлдөх аюулаас аварчээ.

 

Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар багийн нутаг “Хатуугийн давааны энгэр” гэдэг газар “Тоёото” загварын суудлын автомашинтай дөрвөн том хүн, хоёр нялх хүүхэд цасанд суусан байна гэсэн дуудлага онцгой байдлын албанд өчигдөр 15:35 цагт иржээ.

 

Дуудлагын дагуу Төв аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж, тусламж үйлчилгээ үзүүлэн иргэдийг аймгийн төвд хүргэж өгсөн байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин