2016 оны нэгдүгээр сарын зурхай
2016-01-01

Хонь

2016 оны 1 сард чи хувийн амжилт, ажил мэргэжлийн тал дээр анхаарлаа хандуулах болно. Энэ нь гарагиудын дийлэнх нь хойд зүгт байгаатай холбоотой юм. Гэр бүл болон хайр дурлалын амьдрал энэ сарын турш хэвийн байдлаар үргэлжилнэ. Зарим нэг тодорхойгүй зүйлсийн өмнө тэвчээртэй байх хэрэг гарна. Мөн энэ сард бизнесээ төлөвлөгөөтэйгөөр авч явах нь ирэх саруудад амжилттай хэрэгжих боломжийг бий болгоно.

 

Үхэр

Мэргэжлийн болон хувийн зорилтууд анхаарал татах 1-р сар ирж байна. Одоо Үхрийнхны хувьд карьерээ өсгөхийн тулд эртнээс тавьж байсан зорилтоо биелүүлэх тохиромжтой цаг мөн. Гэр ахуйн асуудлууд тийм ч чухал биш байх болно. Гараг эрхсийн хүч баруунаас зүүн жигүүр лүү шилжиж байгаа учир эхний хэдэн долоо хоногт бие даан шийдвэр гаргах хүсэл эрмэлзэл, нийгмийн шаардлага хоёрын хооронд тэнцвэрийг хадгалахыг хичээх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өөрийнхөө хүслийг, бусдын хүсэлтэй уялдуулж эв эеийг хичээгээрэй. Харин 22-ноос хойш бүх зүйл чиний хүслээс хамаарна. Өөрийгөө танин мэдэхийн тулд аялалаар явах сонирхол төрнө. Үүнийгээ биелүүлэхэд таатай сар.

 

Ихэр

Энэ сард Ихрүүд карьер, ажил хэрэгтээ бүх анхаарлаа төвлөрүүлэх бололтой. Энэ хооронд гэр бүлийнхэн чинь чиний арын албыг даана. Нийгмийн хандлага, хэм хэмжээнд тааруулах гэж хичээх нь утгагүй мэт санагдаж, өөрийнхөөрөө байхаар хичээж эхэлнэ. Ихрүүдийн хувьд хувь хүнийхээ аз жаргалын утга учрыг олж нээх сар нь энэ сар болно.

 

Мэлхий

2016 оны нэгдүгээр сард чиний хувьд гэр бүлээс илүүтэйгээр ажлын нэр хүнд давамгайлах хандлагатай байна. Чамайг хүрээлж буй хүмүүсийн тусламж дэмжлэг нь чиний амжилтын түлхүүр болно. Биеэ даасан, өөрийнхөөрөө зан араншин өөрт чинь сэтгэл дундуур байх нөхцлийг авчирч болох юм. Мэлхийн ордныхон 2016 онд өөрийгөө нээж, олох ба 1 сард идэвхтэй амьдралын хэмнэлийг бий болгохын төлөө тэмүүлж амьдарна. Энэ нь спортоор хичээллэх болон шинэ хувцас, гоёл чимэглэлд анхаарах зэрэг өөрчлөлтүүдийг чамд авчирна.

 

Арслан

Ихэнх гараг эрхэс Арслангийн ордны зүүн талд байрласан байх тул аливаа үйл хэрэгтээ энхийг сахиж, дотооддоо амар амгалан байдлаа хадгалахаар хичээхийг зөвлөж байна. Карьерын тал дээр бодолтой байж, өөрийн зүгээс шалтгаалах зүйлсийг хичээнгүйлэн хийж сорилтуудыг даваарай. Энэ сард бусад хүний хүсэл сонирхол чиний хувийн зорилгод өөрчлөлт оруулах магадлалтай. Бодож яваагаа биелүүлэхийн тулд өөрийн таньж мэдэх хүмүүсээсээ тусламж аваарай. Харин хувийн харилцаануудын хувьд тааламжтай сар өнгөрнө.

 

Охин

Од гарагс Охины ордныхны өмнөд хэсэгт байрлаж байгаа учир энэ сард гэр бүл, гэр орны асуудлууд давамгайлах нь ээ. Гэр бүлийн гишүүдээ илүү сайн хүн болгох тал дээр чиний нөлөө шууд мэдрэгдэнэ. Ажил дээрээ өмнөх амжилт ололтуудаа тунгаан бодож, алдаагаа залруулж, шинэ төсөл хөтөлбөр эхлүүлэхэд таатай. Нийгмийн хэм хэмжээ чиний өөрийн үзэл бодлоос дээгүүрт тавигдана. Бусдын өнцгөөс харахад азтай гэж хэлж болохуйц таатай боломж чамайг хүлээж байна. Буд гараг буцах хөдөлгөөнд орчихоод байгаа ч хамтын ажиллагаа, хэлсэн амандаа хүрдэг зан чинь зорилгоо биелүүлэхэд чамд туслах болно.

 

Жинлүүр

Энэ сард Жинлүүрийнхэн өөрийн зорилтыг биелүүлэхийн тулд уян хатан байх шаардлагатай болох нь. Өөрийн хувийн зан байдал, үзэл бодлыг үнэлж, таатай өөрчлөлтийг хийх болно. Танилын хүрээгээ өргөсгөхөд анхаарал хандуулах хэрэгтэй. Сарын турш гараг эрхэс Жинлүүрийнхний өмнөдөд байрших ба энэ нь гэр бүлийн дотоод асуудлууд руу анхаарлыг чинь хандуулна. Ажил мэргэжлийн асуудлуудыг энэ сард хоёрт тавина.

 

Хилэнц

Энэ сард Хилэнцүүдийг гэр бүл, гэр орныхоо асуудалд илүү ихээр санаа тавиарай хэмээн од эрхэс зөвлөж байна. Ингэснээр сэтгэл санаа чинь сайжирч, гадаад ертөнц, ажил албаны бодит асуудлуудтай нүүр тулах хүчийг чамд өгнө. Од гарагс Хилэнцийнхэний баруун зүгт байрласнаар нийгэмд эзлэх байр сууриа дээшлүүлж, бусдаас хамааралгүйгээр зорилгодоо хүрэхээд тэмүүлэх хүчийг чамд өгөх болно. Хилэнцүүд өмнөх ажлаасаа илүүтэй томоохон бизнес төслүүдэд анхаарал хандуулж эрч хүчээ тэдгээрт зарцуулах бололтой. Хэт ачаалалтай ажилласнаас эрүүл мэнд, сэтгэл санаа чинь асуудалд орж эхлэх магадлалтай учир өөрийгөө мартаж болохгүй шүү.

 

Нум

Нумын ордны 2016 оны эхний сарын зурхайнд санасан бодсон зүйлсээ хэрэгжүүлэхэд саадгүй хэмээжээ. Амьдралаа чи өөрийнхөө гарт бүрэн атгах бөгөөд, цээжинд байгаагаа гүйцэлдүүлэхэд хэн нэгний туслалцаа дэмжлэг хэрэг болохгүй. Гэрийн дотоод болон сэтгэл санааны асуудлууд энэ сарын турш голлох байрыг эзэлнэ. Чиний анхаарлыг бүрэн шаардах томоохон шинэ ажлыг эхлүүлэх бололтой. Энэ нь чиний санхүүгийн боломж болон гэр бүлд бага зэрэг дарамт учруулж болзошгүй. Алсдаа ирэх ашиг нь өндөр боловч үүний тулд эхэндээ бүсээ чангалах хэрэгтэй болж мэднэ.

 

Матар

Бусадтай хамтран ажиллахдаа уян хатан байж, эвлэрэх эхний алхамыг хийж байх хэрэгтэй. Зорилгодоо хүрэхийн тулд өөрийн оюун санаагаа дэмжлэг болгоорой. Өнгөрсөн амьдралдаа дүгнэлт хийж өөрчлөлт хэрэгтэй гэдгийг өөртөө байн байн сануулж байгаарай. Энэ сард гэр бүлийн чинь хувьд их чухал сар байх болно. Үүнийгээ дагаад санхүү болон гадаад төрхөндөө анхаарал тавих болно.

 

Хумх

Энэ 1-р сард чи бие даасан хандлагаар өөрийнхөө амьдралыг зохицуулах болно. Бусдын туслалцаа, дэмжлэгийг харах шаардлагагүй, бүх юм чиний гарт байна. Оюун бодлыг өөдрөг сэтгэл эзэмдэж, дэлхийг ч удирдаж чадах юм шиг хүч чадал мэдрэгдэх болно. Томоохон төсөл эхлүүлэхэд таагүй. Мөн Хумхынхан гадаад төрх, имижээ сайжруулах тал дээр тодорхой хэмжээний анхаарал хандуулна. Биед эрч хүч мэдрэгдэж өөрийн эрхгүй л илүү үзэсгэлэнтэй болох болно. Амбицаа хөгжүүлснээр дотоод хүч чадал нэмэгдэнэ.

 

Загас

Энэ сард ажил мэргэжилтэй холбоотой зорилт, зорилгууд гэр бүлээс өмнүүр тавигдана. Ирээдүйн өндөр албан тушаалынхаа төлөө ур чадвараа сайжруулах хэрэг гарна. Энэ хооронд гэр бүлийнхэн чинь бүгдээрээ чиний арыг дааж, чамайг хамгаалах болно. Сорилтын өмнө эргэлзэх хэрэггүй ба зоригтойгоор нүүр тулаад үзээрэй. Буд гараг буцах хөдөлгөөнд орчихсон энэ үед амжилтад хүрэх хамгийн бодит тохиромжтой арга нь азаа турших юм.

Shuud.mn
Сонин хачин