Хилари 112 саяыг хандиваар цуглуулжээ
2016-01-03

 

Энэ оны арваннэгдүгээр сард зохион байгуулагдах АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч “Ардчилсан” намаас нэр дэвшин өрсөлдөж буй Хиллари Клинтон өнгөрсөн онд сонгуулийн сурталчилгаандаа зарцуулах 112 сая ам.долларыг хандиваар цуглуулж чадсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Нэр дэвшигчийн хэвлэлийн төлөөлөгч "АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон сонгуулийн сурталчилгаагаа эхэлж байхдаа 2015 онд 100 сая ам.долларын хандив цуглуулна хэмээн амлаж байсан. Тэрбээр шаргуу хөдөлмөрлөж, бусдын итгэлийг олж чадсны хүчинд зорьсондоо хүрч чадлаа” гэж хэлжээ.

 

“CNN” агентлаг “Эрх баригч намаас нэр дэвшиж буй Хилари бусад нэр дэвшигчдээс илүү их дэмжигчтэй байгаа” гэсэн бол АНУ-ын Сонины холбооноос явуулсан судалгаагаар “Ардчилсан намыг дэмжигчдийн 60 орчим хувь нь түүний төлөө саналаа өгөхөд бэлэн байгаа” гэсэн  байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
old man:
Okay Killary
2016-01-04