Нисэх бааз руу халджээ
2016-01-03

 

Пакистаны хилийн орчим байрлах Энэтхэгийн Нисэх хүчний бааз руу өчигдөр 3.30 цагийн орчимд зэвсэглэсэн этгээдүүд халдаж, эзлэхийг санаархсан тухай “Rappler.com” сайт мэдээлснийг “CNN” агентлаг иш татан өгүүлжээ.

 

“Армийнхан баазыг хамгаалалтадаа авсан ч зэвсэглэсэн этгээдүүд ухрахгүй давшилсаар байна” хэмээн Пакистаны  “ВВС” агентлагийн сэтгүүлч мэдэгдсэн байна.

 

Армийнхан  Пенжаб мужийн Патханкот хот дахь цэргийн байгууламжид довтолсон хоёр этгээдийг устгасан бөгөөд тэднийг “Аль Кайди” бүлэглэлийн дайчид байх магадлалтай гэжээ.

 

Энэтхэгийн төрийн мэдлийн “The Indian Express” сонин “Зэвсэглэсэн этгээдүүд бааз руу нэвтрэхдээ хулгайлсан цэргийн машин ашигласан. Тэд бүгдээрээ цэргийн хувцас өмссөн байсан” гэж мэдээлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин