Кардашиан хүүгээ танилцуулав
2016-01-03

 

Реалити шоуны од Ким Кардашиан өнгөрсөн оны сүүлээр амаржиж 3.9 кг хүүтэй болсон билээ. Реппер Кейни Уэст хүүгээ Сент Уэст хэмээн нэрлэсэн юм.

 

Тэгвэл Кардашиан өчигдөр 19.00 цагт өөрийн  “KimKardashianWest.com” сайтдаа шинээр мэндлээд удаагүй хүүгийнхээ зургийг нийтэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Зурган дээр Сент Уэст эгч Норт Уэстийн гараас барьж буй бөгөөд тайлбарт “Манай гэр бүлийн шилдэг найз. Үнэхээр өхөөрдөм” гэж бичжээ.

 

Кейни инстаграмдаа “Тун удахгүй хүүгийнхээ төрхийг нийтэд харуулах болно” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

Shuud.mn
Сонин хачин