Натали Коул нас баржээ
2016-01-03

 

“Grammy”-ийн шагналт, нэрт дуучин Натали Коул өнгөрсөн сарын 31-нд 65 насандаа нас барсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Дуучныг Калифорни муж дахь гэрээс нь амиа алдсан байдалтай олдсон бөгөөд одоогоор үхлийн шалтгаан тодорхойгүй байна. Тэрээр 2013 оноос уран бүтээлээсээ хөндийрсөн бөгөөд хэд хэдэн удаа архины эмчилгээ хийлгэж байжээ.

 

1990 онд “This Will Be, "Our Love" , "Unforgettable ... With Love,” зэрэг хит дуугаараа “Grammy”-ийн  шагнал хүртсэн юм.  1975 оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд таван цомог гаргасан юм.

 

Түүний сүүлд гаргасан “Unforgettable” дуу дэлхийн хамгийн шилдэг 100 дуунд багтжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин