Засгийн газар хуралдана
2016-01-04

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны эхний хуралдаан өнөөдөр 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.

 

Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр товложээ.

 
 1. Хотжилт ба эрүүл мэнд үндэсний хөтөлбөр батлах тухай /Ц.ОЮУНБААТАР/

 

2. "Дэлхийн монголчууд"  хөтөлбөр батлах тухай /Л.ПҮРЭВСҮРЭН/

 

3. “Монгол Улсын гадаад сурталчилгаа"-ны хөтөлбөр батлах тухай /Л.ПҮРЭВСҮРЭН/

 

4. Монгол Улс, Европын Холбооны хамтарсан хорооны хуралдааны дүнгийн тухай*  /С.БАЯРЦОГТ, Л.ПҮРЭВСҮРЭН/

 

5. Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын санаачлан боловсруулсан Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай /Д.ДОРЛИГЖАВ/

 

6. Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай (Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд ХАА-н үйлдвэрлэл, технологийн парк байгуулах тухай) /Д.ЭРДЭНЭБАТ/

 

7. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах, журам батлах тухай (Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах журам, Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журам) /З.БАЯНСЭЛЭНГЭ/

 

8. Гарын үсэг зурах эрх олгох тухай (Монгол Улсын нутаг дэвсгэрээс хууль бусаар гаргасан үлэг гүрвэлийн олдворуудыг Монгол Улсад буцаан олгохтой холбоотой асуудал) /Л.ГАНТӨМӨР/

 

9. Боловсролын салбарт хамтран ажиллах тухай (Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Засгийн газар) /Л.ГАНТӨМӨР/

 

10. Хэлэлцээр батлах тухай (Цэргийн салбарын санхүүгийн хамтын ажиллагааны тухай, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр) /Ц.ЦОЛМОН/

 

11. Хүний хөгжлийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл* /М.ЭНХСАЙХАН/

 

12. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2016 оны хэмжээг тогтоох тухай /С.ЭРДЭНЭ/

 

13. Бусад асуудал* /Ч.САЙХАНБИЛЭГ/


 
                                               Танилцуулах асуудал

 

1. Орчны эрүүл мэнд үндэсний хөтөлбөрийн төгсгөлийн үнэлгээний тухай /Ц.ОЮУНБААТАР/

 

2. Монгол Улсын Шадар сайд ШХАБ-ын хуралд оролцсон дүнгийн тухай /Ц.ОЮУНБААТАР/

 

3. Засгийн газрын хуралдааны нэгдсэн мэдээллийн тухай* /С.БАЯРЦОГТ/

 

4. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын дүнгийн тухай /Н.БАТЦЭРЭГ/

 

5. Эрчим хүчний салбарын 2015 оны үйл ажиллагааны тайлангийн тухай* /Д.ЗОРИГТ/

Тайлбар: *Материалыг хуралдаан дээр тараана гэж төлөвлөсөн байна.

Shuud.mn
Сонин хачин