Иранаас дипломат харилцаагаа тасалжээ
2016-01-04

Энэ амралтын өдөр шийт шашны номлогч Шейх Нимр ал-Нимр болон түүний дэмжигч гэх 46 хүнийг Саудын Араб улсын удирдлагууд цаазаар авсан билээ. Энэхүү үйл явдлын дараа иранчууд дургүйцлээ илэрхийлж, Тегеран хотноо байрлах Саудын Араб улсын элчин сайдын яаманд халдаж, шатаасан юм.

 

Элчин сайдын яаманд нь халдаж, бүрэн эрхт элчин сайдад заналхийлсний дараа тус улсын удирдлагууд Иран улстай байгуулсан дипломат харилцаагаа тасалж буйгаа мэдэгдсэн байна. Мөн Саудын Араб улсын нийслэл хотноо байрлах Ираны элчин сайдын яамыг 48 цагийн дотор хаалгаа барьж, ажилчдыг нь тус орноос гарч явахыг шаардсан тухай “CNN” агентлаг уламжлав.

 

Уг мэдэгдлийн дараа Ираны удирдлагууд дургүйцлээ илэрхийлжээ. Саудын Арабын Гадаад хэргийн сайд Адел аль Жубейр “Тегеран дахь элчин сайдын яамаа хаасан” гэж мэдэгджээ.

 

2011 оны дөрөвдүгээр сард Шейх Нимр ал-Нимр шийт урсгалыг дэмжигчдийн эрхийг хамгаалж Саудын Араб улсын хойд хэсэгт олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм. Тэрээр 2013 онд баригдаж, шүүхээс цаазаар авах ялаар шийтгүүлсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
asdf:
asdf
2016-01-06
Зочин:
Турк, Саудын араб бол америкийн хошного долоогчид. Америкийн хошного долоогчид дотроосоо өмхийрч ялзарч эхлэхийн дохио энэ дээ. Эд нар Сири, Ирак, Ливийг бусниулахад их үүрэг гүйцэтгэсэн улсууд. Эдгээр улсуудын хувь заяаг өөрсдөө давтах шинжтэй болоод ирлээ дээ. Америкийн дагаж далдагнасан ЕХ л хөөрхий. Одоогийнхоос хэд дахин их дүрвэгч Европийг нөмөрнө. Ванго Эмээгийн зөгнөл биелж европ лалуудад эзлэгдэх шинжтэй болоод ирлээ шүү.Цагаачид гэдэг нь тэр чигээрээ лалын харгис шашин тээсэн хар масс шүүдээ.тэд удахгүй европын уугуул иргэдийг шахаанд оруулж бөөнөөр нь бөмбөг тэсэлж хядаад эхэлнэ.
2016-01-05