Нэг хүн нас барж, 30 хүн гэмтжээ
2016-01-04

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Замын цагдаагийн газар нийт 720 дуудлага хүлээн авчээ. Үүний 555 нь зам тээврийн ослын дуудлага байв. Ослын улмаас 1 хүн нас барж, 30  хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. Тухайлбал Сүхбаатар дүүргийн нутаг Цагдаагийн гудамж, Зөгийний үүр барилгын  дэлгүүрийн хойд зам дээр Т.Rav 4 маркийн авто машины жолооч Г нь явган зорчигч 38 настай эрэгтэй Г-г мөргөж амь насыг нь хохироожээ. 

 

Мөн найман хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Тэдний 6 нь бага насны, 2 нь дунд сургуулийн хүүхэд байжээ.

 

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 180 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлсэн байна. 

Shuud.mn
Сонин хачин