Хадгалалтын горим алдагдсан бүтээгдэхүүн авахаас болгоомжил
2016-01-04

Хууль бусаар оруулж ирсэн, хадгалалтын горим зөрчигдсөн эм, бүтээгдэхүүнийг худалдан авахаас сэрэмжлүүлж байна. Нянг устгаж, дархлааг сайжруулах үйлчилгээтэй ОХУ-д үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн “веферон” гэдэг лаа, гель, мазь гурван төрлийн бүтээгдэхүүнийг Энто компани албан ёсны  зөвшөөрөлтэйгөөр оруулж ирэн, гэрээт эмийн сан болон бусад байгууллагаар дамжуулан хэрэглэгчдэд хүргэдэг аж. Гэтэл энэхүү бүтээгдэхүүнийг хууль бусаар буюу ганзагаар тээвэрлэн, хадгалалтын горимыг нь зөрчин оруулж ирээд, фэйсбүүк хуудас болон олон нийтийн сүлжээг ашиглан хэрэглэгчдэд худалдаж байна. “Энто” компанийн зүгээс цагдаагийн байгууллагад мэдэгдэж, шалгалтын ажиллагаа хийгджээ. Энэ тухай тус компанийн Маркетинг борлуулалтын ахлах Б.Бямбацэрэнгээс тодруулав.

 

-Ямар шалтгаанаар цагдаагийн байгууллагад хандах болсон бэ?

 

-Хэрэглэгчдээс гомдол ирснээр цагдаагийн байгууллагад хандсан. Иргэд фэйсбүүк хуудсаар дамжуулан хууль бус бүтээгдэхүүнийг мэдээллийг авч, тэндээс хямд үнээр, хадгалалтын горим алдагдсан, үйлчилгээгүй болсон бүтээгдэхүүн худалдан авч байна.

 

-Буруу тээвэрлэлтээс болж бүтээгдэхүүний үйлчилгээнд сөрөг нөлөө гарах байх.

 

-Эдгээр бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалах ёстой байдаг. Хадгалалтын горимын дагуу бид хөргөгчинд тээвэрлэж оруулж ирдэг. Мөн хэрэглэгчид ч хөргөгчиндөө хадгалж байгаад хэрэглэх ёстой. Хөргөгчнөөс гараад 2-4 цагийн хугацаанд эмийн үйлчлэл 50 хувь буурдаг. Тэгэхээр цүнхэнд авч орж ирээд зарж байгаа бүтээгдэхүүний үйлчлэл алдагдсан гэсэн үг.

 

-Танайх энэ бүтээгдэхүүнүүдийг хэзээнээс оруулж ирсэн бэ. Албан ёсны зөвшөөрөлтэйгөөс хууль бусыг хэрхэн ялгах вэ?

 

-Манайх таван жил болж байна. “Веферон” бүтээгдэхүүний хайрцаг дээр болон доторх бүтээгдэхүүний аль нэг буланд гурван ширхэг тоо, нэг үсэг бий. Эдгээр нь хоорондоо таарч байх ёстой. Мөн хайрцагны урд талдаа дугуй хэлбэртэй “Энто” гэсэн нууцлалын тэмдэгтэй, ард талдаа “Веферон” гэсэн дөрвөлжин хэлбэртэй нууцлал наалттай байдаг. Хууль бусаар оруулж ирж байгаа бүтээгдэхүүн дээр ийм нууцлал байдаггүй. Хууль бусаар оруулж ирж байгаа бүтээгдэхүүн нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй. Эхлээд лаа оруулж ирж байсан одоо мазь оруулж ирээд борлуулаад байгаа юм.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
barag aptekas garad tvgjireld harih gj 2 tsag bolohod l hereggvi bolohnee te...jhn vndesleltei hutsmaar ym !!
2016-01-05
zochin:
bi uuruu orosoos huuheddee awch bsn end buur 3 dahin undur uneer zarna neeh aimar yadaj 2 bolgoh heregteishd shal hudlaa negniih ni biznes shuu dee humuus zaawal undur uneer awah yostoimuu
2016-01-05
Зочин:
Nyalh nyarai
2016-01-04
Зочин:
Nyalg nyarabhuuhded darhlaa saijruulna 10 honog shuluun gedsend ni hii gj darhan uul aimgiin saran emnelegt bairladag huuhdiin emch tseveen bichij uguud tend bairladag apteneed avch bsan. Aimaar yum aa
2016-01-04