Автобусанд мөргүүлж гэмтжээ
2016-01-05

Автобусны жолооч осол гаргаж, хүн гэмтжээ. Өчигдөр Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө, Төв шуудангийн урд замд “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Daewoo BS-106  маркын автобусны жолооч С.М нь явган зорчигчийг мөргөж гэмтээсэн байна.

 

Хохирогч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын гуравдугаар багт оршин суух хаягтай А /22 настай, эмэгтэй/ байсан аж. Уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин