Нисдэг тэрэгний ослын дүгнэлт гараагүй байна
2016-01-05

Налайх дүүргийн Городок тосгонд байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нисдэг тэрэг осолдож, цэргийн алба хаагч амь насаа алдаж, бэртсэн осол өчигдөр өнгөрөгч оны 12 дугаар сарын 23-ны орой гарсан.

 

Нисдэг тэрэгний ослын шалтгааныг тодруулахаар БХЯ, ЗХЖШ-ын ажлын хэсэг цагдаа, прокурорын байгууллагынхан хамтран ажиллаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар нисдэг тэрэгний ослын шалтгааныг тогтоосон дүгнэлт гараагүй байна.

 

Харин ослын улмаас бэртэж, гэмтсэн алба хаагчид Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 10 алба хаагчийн дөрвийнх нь бие сайжирч оны өмнөхөн эмнэлгээс гарсан билээ. Тэдэнд эмнэлгийн зүгээс бүх талын эмчилгээ, арга хэмжээг авч ажиллаж байгааг албаны хүн хэлсэн.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин