Гуталны талаарх зөвлөгөө
2016-01-05

Эрхэм танд ээлжит зөвлөгөөгөө хүргэж байна. Энэ удаа гуталны талаар зөвлөгөө өгөхөөр шийдлээ. Цэвэр арьсан гутлыг хэрхэн таних хийгээд гутал цэвэрлэх аргуудаас сонирхуулъя.

 

  • Жинхэнэ арьсан гутлыг танихын тулд алгаараа дарж үзээрэй. Ориг арьс хэсэгхэн хугацааны дараа бүлээн болдог бол хуурамч нь сэрүүн мэдрэмж төрүүлнэ.

 

  • Ус дусаах арга бий. Хиймэл арьсан дээр ус тогтдоггүй. Харин жинхэнэ арьсан дээр ус тогтдог.

 

  • Гуталны хоншоорыг нугалж шалгаарай. Хялбархан нугарч, буцаж хэвэндээ орж байвал сайн арьс гэсэн үг. Мөн хуруугаараа дарахад чанартай арьс бол бага зэрэг үрчийгээд буцаж хэвэндээ ордог.

 

Чанарыг нь сайтар шалгаж авсан гутлаа хэрхэн цэвэрлэх вэ?

 

  • Бага зэрэг лимоны шүүс шингээсэн даавуугаар шинэхэн гутлаа арчаарай. Ингэснээр таны гуталны өнгө удаан хадгалагдана.

 

  • Хүрэн өнгөтэй гутлыг кофены шаараар цэвэрлэж болно.

 

  • Илгэн гутлыг хар талхны зах эсвэл баллуураар цэвэрлэнэ.

 

  • Гутлан дээр тогтсон толбыг сонгиноор үр.

 

Харин гутал чинь томдчихвол яах уу?

 

Шунан дурлаж авсан гутал чинь бага зэрэг томдчихсон уу. Энэ тохиолдолд гутлын өсгий хэсэгт зузаавтар зөөлөн даавуун материал наагаарай. Гутлын зуузай хэсгийн ингэж зузаалснаар томдох асуудлаас “аврагдана”.

 

 

Shuud.mn
Сонин хачин