Хараа голын мөс цөмөрч, иргэд саатжээ
2016-01-05

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээллийг өдөр алгасахгүй иргэдэд, хүргэж сэрэмжлүүлж байна. Гэвч иргэд гол, нуурын мөсөн дээгүүр зорчиж, мөс цөмөрсний улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдлууд гарч байна.

 

Өчигдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн нутаг “Хараа” голын мөс цөмөрч, гол дээгүүр зорчиж явсан “Блуеборд” загварын суудлын автомашинтай иргэн Г / 32 настай, эрэгтэй/, Б / 28 настай, эмэгтэй/, Г / 28 настай, эрэгтэй/, С /эмэгтэй, дөрвөн настай/ нарт аюул тулгарчээ.

Голын мөс цөмөрч, усанд суусан дуудлага Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт 23.29 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу тус онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, дээр иргэдийн зорчиж явсан суудлын автомашиныг уснаас татан гаргаж, тусламж үзүүлсэн байна.

 

Хэдийгээр нийт нутгаар ихэнх гол мөрөн, нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож, мөс улам зузаарах хандлагатай байгаа ч нуурын толио болон томоохон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин