Дэниел Крейг: “Оддын дайн” киноны нэг хэсэг болмоор байна
2016-01-05

Британийн нэрт жүжигчин Дэниел Крейгийн Америкийн “ABS телевизэд өгсөн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр сүүлд Жеймс Бондын шинэ анги “Spectre ангид тоглосон юм.

 

 

-Шинэ оны мэнд хүргье. 

 

-Баярлалаа.

 

-Твиттертээ бичсэн таны нэг жиргээ миний анхаарлыг их татлаа. “Оддын дайн: Намайг хүчгүй нэгэн болголоо” гэж жиргэсэн байна. Яагаад “Оддын дайн” киног ийнхүү үзэн ядах болов?

 

 

-Үзэн ядах гэхээсээ илүү зүгээр л атаархсан юм. “Оддын дайн” киноны шинэ ангиас болж олон уран бүтээл ашиггүй ажиллаж байна. Гэхдээ энэ бол миний бодол. Зүгээр л энэ агуу бүтээлийн нэг хэсэг болж чадаагүй өөртөө бага зэрэг урам хугарч байна.

 

-“Оддын дайн” кинонд тоглох таны мөрөөдөл үү?

 

-Тиймээ, миний анхаарлыг энэхүү киноны бүх дүр татдаг. Би өөрчлөлтийг хүсч байна. Хэдэн жилийн өмнө жүжигчин Харрисон Фордтой уулзаж, “Оддын дайн” киноны тухай ярилцаж билээ. Уг уулзалтын дараа би “Оддын дайн” киноны бүх ангийг үзсэн. Тэр цагаас л би энэхүү уран бүтээлийн нэг хэсэг болохыг мөрөөдөх болсон.

 

-“Оддын дайн: Хүч сэргэсэн нь” киног үзсэн үү?

 

-Мэдээж хэрэг. Зул сарын баяраар үзсэн. Их таалагдсан шүү. Киноны дараа би сансар огторгуйд аялахыг хүссэн. Мөн энэхүү кинонд гардаг өөр өөр гаригуудад очмоор санагдсан. Найруулагч Жеймс Камероны найруулсан “Аватар” киног үзээд л анх ийм мэдрэмж төрж билээ. Олон жилийн дараа энэ мэдрэмж эргсэн.

 

-Хэрвээ найруулагч царай тань үл харагдах оддын дайчин Стормтрооперийг дүрийг санал болговол?

 

-Дуртайяа хүлээн авах болно. Жүжигчин хүн дүрээ голох ёсгүй.

 

 

-Киноны дараа таныг “Стормтроопер 007” гэж хэлэх байх даа?

 

-Би ер нь иймэрхүү зүйлд ач холбогдол тийм ч их өгдөггүй. Аав минь багаас их хатуужилтай байхыг сургасан.

 

-Та бол супер тагнуулч Жеймс Бонд. Стормтрооперийн дүр тагнуулчийн дүрээс илүү таны анхаарлыг татаж байна уу. Би зөв ойлгосон биз дээ?

 

-Үнэнийг хэлэхэд, аль аль нь миний анхаарлыг дээд цэг хүртэл татаж байна. Би Жеймс Бондын гурван цувралд тоглосон. Тагнуулчийн дүрийг бүтээх явцдаа олон уран бүтээлд ажиллалаа. Нэг зүйлийг олж мэдснээр хүмүүс намайг эдгээр уран бүтээлээр бус Жеймс Бондоор хүлээн авч байгааг мэдсэн. Эдгээр дүр харилцан адилгүй ч Жеймс Бондын дүр илүү хүчирхэг байгаа хэрэг. Харин тагнуулчаас хүчтэй дүр бол өөр ертөнцийн баатар. Тиймээс л өөрийнхөө ур чадварыг ахиулах, зөвхөн тагнуулчийн дүрээр бусдын зүрх сэтгэлд үлдэхийг хүсэхгүй байна.

 

-“Жеймс Бонд” кинонд та дур булаам, бүхнийг чадагч, бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг булаагчийн дүрийг бүтээдэг. Та бодит амьдрал дээр ямархуу араншинтай нэгэн вэ. Та таалагдсан бүсгүй дээрээ очоод оройн зоогт урих зоригтой нэгэн үү?

 

-Бонд, Крейг хоёрын араншин бага зэргийн адилхан. Би зоригтой, хойшоо ухрахыг хүсдэггүй. Бонд ч мөн адил. Гэхдээ бодит амьдрал дээр би түүнээс сул дорой. Би өндөр барилга, хурдтай явж буй машинаас үсэрч чадахаар зоригтой нэгэн биш. Хойшоо алхахыг хүсдэггүй зангаараа бид хоёр төстэй байх. Би Бондын дүрийг бүтээж, амилуулсан. Тиймээс энэ дүрд бага зэрэг миний араншин оршиж байгаа. Би цөөн хэдэн удаа дурлаж байсан. Миний анхаарлыг татаж, зүрхийг минь булаасан ямар ч бүсгүйг би оройн хоолонд урьж чадна.

 

-Уран бүтээлчид алдар нэрийн оргилд хүрэх тусмаа өөрийн нууц араншингаа ил болгож, муу нэгэн болцгоодог. Харин та эсрэгээрээ олон нийтийн арга хэмжээнд тоотой хэдэн удаа ордог. Мөн зоогийн газар, шөнийн клубт зугаацах цагаа дэлхийд ховордоод буй ан амьтныг хамгаалахыг уриалан олон нийтийн ажил зохион байгуулдаг. Яагаад та бусад шиг галзуурахыг хүсэхгүй байгаа юм бэ?

 

-Хүн өнгөрсөн, одоо, ирээдүйд нэг зангаараа байх ёстой. Эдгээр гурван цагт нэг хүн хэвээрээ байвал чи жинхэнэ хүн гэсэн үг. Гурван үед нэг зантай байна гэдэг гэр бүл болон өөрийн хүмүүжилтэй шууд холбоотой. Чиний сурсан эрдмийг хэн ч булааж чадахгүй.

 

 

-Та нэг ч удаа өөрийгөө мундаг, агуу хэмээн бодож бусдаас илүү хэмээн төсөөлж байгаагүй гэж үү?

 

-Би дүрээ бүтээж байхдаа иймэрхүү бодолд автдаг. Бонд бол тагнуулч. Чи шилдэг нь гэх мэтээр.

 

-Даруухан байх шалтгаан танд бий юу?

 

-Шалтгаан гэх зүйл байхгүй.

 

-Тэгвэл яагаад олны танил тэр тусмаа жүжигчин мэргэжилтэй болсон юм бэ?

 

-Миний хувь тавилан, зам ийм байгаасай хэмээн бурхан л хүссэн байх.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин