Камероныг сүрдүүлэгч нь Британийн иргэн байжээ
2016-01-05

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр Британийн тагнуулч гэх таван эрэгтэйг цаазалж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулж, тус улсын Ерөнхий сайд Дэвид Камероныг заналхийлсэн билээ. Британийн тагнуулч гэгдэх таван эрийг хар даавуугаар нүүрээ халхалсан нэг этгээд цаазалсан юм. Тэрбээр өөрийгөө Жихади Дар хэмээн мэдэгдэж, британичуудыг аюулд орсныг сануулсан билээ.

 

Британийн тагнуулын байгууллага барьцааны иргэдийн аминд хүрсэн эрийг Британийн иргэн хэмээн мэдэгдсэн байна. Түүний жинхэнэ нэрийг Абу Румаусах гэдэг бөгөөд түүнийг хэт даврагчид Сиддарта Дар хэмээн дууддаг гэнэ. Тэрбээр 2015 оны эхээр Британи улсаас явж Сирид очжээ. Залуугийн аавыг өнгөрсөн оны дундуур терроризмын хэрэг буруутгаж, баривчилж байжээ. Камероныг заналхийлж буй бичлэгийн төгсгөлд Жихади Дарыг шинэ Жихади Жон хэмээн танилцуулсан байна.

 

Өнгөрсөн онд Жихади Жон гэгч барьцаанд байсан Британи, АНУ, Японы иргэдийг хороож, хамгийн онц ноцтой алан хядагчдын нэгээр нэрлэгдсэн билээ. АНУ тэргүүтэй олон улсын эсвэл өнгөрсөн оны есдүгээр сард түүнийг Рамади хотноо бүгэж байхад нь устгасан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
хэхэх:
наадах чинь үхдэл
2016-01-06