ҮХЦ-ийн гишүүнийг нэг удаа улираана
2016-01-05

Гэрэл зургийг MPA.mn

Хуульзүйн байнгын хороо хуралдаж байна. Хуралдааны эхэнд Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

 

Энэ хуулиар ҮХЦ-ийн гишүүдийг нэг удаа улираан томилох, тэтгэвэрт  гарах насыг Төрийн албаны тухай хуулиар тогтоож байхаар өөрчлөлт оруулсныг байнгын хорооны гишүүд дэмжлээ. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуульд Төрийн албан хаагчийн тэтгэвэрт гарах насны дээд хязгаарыг 60 байсныг 65 болгон өөрчлөх саналыг гишүүд дэмжсэн юм. Тэтгэвэрт гарах насны энэ хязгаар эрэгтэй, эмэгтэй аль алинд нь үйлчлэх ажээ. Харин гишүүн Ц.Нямдорж “Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийг батлагдсан өдрөөс нь мөрдөнө гэлээ. Гэхдээ энэ удаагийн ҮХЦ-ийн гишүүдийн бүрэн эрхийн хугацааг дууссаны дараагаар энэ хуулийг хэрэгжүүлэх хэрэгтэй” гэсэн саналыг хэлж байлаа.

 

Үүний дараагаар тус байнгын хороогоор Арбитрийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин