Тэмдэгтийнхээ тоог нэмж магадгүй
2016-01-06

Твиттер сүлжээг бүтээгчид нэг удаад бичих тэмдэгтийн тоог хамгийн багадаа 10 мянга хүртэл нэмэгдүүлэхээр төвлөвлөж буй тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Твиттер хэрэглэгчид нэг удаад 140 тэмдэгтэд тааруулж бичиж, өөрийн үзэл бодлоо цөөн мөртөд багтаадаг билээ. “Энэ оны эцэс гэхэд 140 тэмдэгт 10 мянга болтлоо өөрчлөгдөж магадгүй” хэмээн “Re/code” цахим сайт эх сурвалжийн мэдээллээс иш татан мэдээлжээ.

 

АНУ-ын Сан Франциско хотноо байрлах твиттерийн төв оффис энэхүү мэдээллийг батлаагүй ч “Twitter Inc” компанийн захирал Жак Дорсе “140 тэмдэгтэд тааруулан бичсэн текст их үзэсгэлэнтэй харагддаг. Гэхдээ үзэл бодлоо хязгаарлах нь буруу гэдгийг судалгааны явцад тогтоосон” гэж мэдэгдсэн байна.

 

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тус компанийн инженерүүд твиттерийн лайк гэгддэг шар өнгийн одоо зүрхээр сольсон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин