Банкууд хүүгээ бууруулаач
2016-01-06

Арилжааны 14 банк байсхийгээд л олон улсын шилдгүүд болж, дэлхийд дээгүүр давхидаг болсон мэдээгээр “тархи угаадаг” болоод удлаа. Монгол Улсад шилдэг болсон, дэлхийн шилдгүүдтэй зиндаархсан мэдээгээ бүх л өнгөтэй өөдтэй хэвлэлээр цацаж, үйлчлүүлэгчдээ “хуурах” нь элбэг. Магадгүй ямар нэг зүйлээрээ илүү гараад тэр хүндтэй шагналын эзэн болчихдог байхыг үгүйсгэхгүй. Тансаг хэрэглээтэй үйлч­лүү­лэгч нартаа хамгийн шилдэг үйлчилгээг үзүүлсэн байж болно. Бид мэдэхгүй ч байж болох л юм.

Харин энгийн иргэд, эгэл борчууд руу чиглэсэн үйлчилгээндээ ахиц дэвшил гаргасан банк үзээд өгье гэхнээ ч байхгүй гэж мөрийцөхөд бэлэн байна. Тийм учраас л иргэдийг “хуурсан” гэж хэлээд байгаа юм. Арилжааны банкууд бүгд цөөхөн хэдхэн хүний гэр бүлийн бизнес болсон. Ганц төрийн мэдэлд байдаг нь Төрийн банк. Гэвч удахгүй мөн л хувьд очих болсон. Ж.Батзандан гишүүний хэлсэнчлэн банкуудын цаана байгаа 20 гэр бүл өнөөдөр гурван сая монголчуудын амьдрал ямар байхыг шийддэг болжээ.


Хоёр сая төгрөгийн зээл авах гэж байр, машинаа барьцаалж, цалингаа барьцаалж зээл авсныхаа төлөө 10 хувийн шимтгэл төлж, цалингаа банкны АТМ-ээс авахын тулд мөнгө төлж “доромжлуулж” байгаа. Хэн нэг нь очоод хэл ам хийчихвэл байгууллагынх нь цалинг өгөхөө зогсоож, зээл олгохгүй хэмээн дарамтлахаа тэд андахгүй юм.

Хамгийн сайн хийдэг ажил нь гэхэд хэтийдэхгүй. Бүтэн сарын турш үйлээ үзэж, өглөө оройгүй ажиллаж авдаг цалингаа барьцаанд тавьж зээл авсныхаа төлөө шимтгэл төлж байгаа иргэдээ өмөөрсөн төрийн байгууллагын эсрэг хамгийн сайн өмгөөлөгчид мөнгө төлөн ажиллуулж буйг бид мэднэ. Хаана ч байхгүй банкны урт очер дараалал, дэлхийд байхгүй өндөр хүүтэй зээл олгохоо харин тэд байх ёсны асуудал гэж үздэг нь аймшигтай. Нэг ёсондоо тэд ломбардны зарчмаар ажиллаж иргэдээ шулсаар байна, цаашдаа ч байсаар байх нь. Хуулийн жижигхэн өөрчлөлтийн төлөө бүх зээлээ зогсоож, төрийг хүссэнээрээ дарамталж байгааг нуугаад яахав. Өнөөдөр банкнаас зээл авахын тулд ядарсан иргэд банкнаас зээл авах шаардлагагүй баян гэдгээ батлах шаардлагатай болдог.

Орон нутгаар явахад хөдөөгийн иргэдийн ганц толгойн өвчин нь банк болжээ. Бичил бизнес эрхлэхээр ашигтай санаа олчихоод төсөл бичсэн иргэд банкны шалгуурт л бүдэрдэг. Монголчуудын толгойн дахь төслийг биш мөнгөтэй бас хөрөнгөтэй байхыг л шаарддаг тэдний энэ үйлдэл улам бүр хүрээгээ тэлсээр байгааг хэн хазаарлах вэ.

Өдөр бүхэн нээж буй шинэ үйлчилгээнүүд нь хэрэглэгчдээ хэрхэн өөртөө татах бус хэрхэн үйлчлүүлэгчийнхээ халааснаас мөнгө татах вэ гэдэгт л чиглэсэн гэвэл хэтийдсэн дүгнэлт болохгүй. Яамнаас бүх зөвшөөрлөө авчихаад яг баялаг бүтээгээд, ашгаа олох гэхээр банк зээл өгөхгүй гээд гацаачихдаг түм буман зовлонг тэд тоочдог нь гашуун үнэн. Тархин дахь баялгийг биш халаасан дахь мөнгийг нь харж тэд үйлчилгээ хүргэж, үйлчлүүлэгчээ ялгаж харьцдаг үнэнийг хэдий болтол нуухав. Үнэн амьдрал ийм л байна. Монголд үйл ажиллагаа явуулж буй 14 банк нэг нэгэнтэйгээ өрсөлдөж үнээ буулгаж, хүүгээ бууруулж хоорондоо өрсөлдөхийн оронд бие биетэйгээ үгсэн хуйвалдаж зээлээ зогсоож, шимтгэлээ авахын тулд шүүх цагдаа руу хамтдаа хөтлөлцөөд явдаг.

Гаднаас том банк орж ирээд шударга өрсөлдөөн бий болгох гэхээр төрд суугаа улстөрчдийн урд хойно гарч гүйсээр гацааж чаддаг шидтэй юм билээ. Зах зээлийн зарчмаар ажилласан өнгөрсөн 25 жилийн хугацаанд бид ийм л банкны үйлчилгээ авлаа. Тэтгэвэр, цалин, байр, машин, үл хөдлөх хөрөнгийн зээлийн хүү буурсангүй. Харин ч нэмэгдсээр. Иргэдийн авдаг цалин багасч, амьжиргааны төвшин буурах тусам арилжааны хэдэн банкууд л цүндийтлээ таргалж, энд тэнд барилга барьж, ээлж дараалан сүлжээгээ нээсээр. Дэлхийн шилдэгүүдтэй зиндаархах атлаа үзүүлж буй үйлчилгээ нь хамгийн ноль хэвээрээ байх юм.

Одоо хангалттай. Бид алийн болгон тэдэнд ингэж дарлуулж суухав. Банкуудыг хүүгээ бууруулахыг хөгшин хөвөөгүй шаардах цаг нь болж. Төрийн өндөрлөгт суугаа улстөрчид ч ард түмнээ боддог бол арилжааны банкуудын аманд багтаж суухаа болъё. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нар Мөнгөний бодлогын талаар 2016 онд төрөөс баримтлах бодлогыг батлах үеэр зээлийн хүүг бууруулах чиглэл өгсөн. Арилжааны банкууд ч үүнийг боломжтой, шат дараатай бууруулна гэж амалсан нь сонины хуудаснаа будаг нь ч хатаагүй дурайж байна. Тэгвэл шинэ он гарчихлаа. Шат дараатай ажлаа эхлүүлээч, банкууд аа. Зээлийн хүүгээ бууруулж, баян гэдгээ батлах гэж аргаа барж буй иргэддээ хүрсэн үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй байна. Баялаг бүтээгчдийг дэмждэг биш чөдөр тушаа нь болдог байдлаа засаач. Ядарсан иргэдээ даапаалж, авдаг цалингаас нь хумсалж суугаа арчаагүй үйлдлээ засаач гэж хүсье.

Өөрчлөлт хийж чадахгүй бол өөр нэгэнд боломж олго. Зах зээлд дарамталж биш өрсөлдөөний зарчмаар ажилла. Гурван сая хүний санхүүгийн боловсролд анхаарах ажлыг та бүхэн л хийх учиртай. Мөнгөө хадгалж, бас үрж чаддаг боловсролтой иргэн бэлтгэх ажилд нийгмийн хариуцлагаа ухамсарлаад оролцдог байгаач. Тэрний дараа хаана шилдгээр шалгарч, хэнтэй шүүхдэлцэх нь бидэнд хамаагүй. Хүссэн үйлчилгээг үзүүлж чадахгүй атлаа хааж боохоо гайхуулж, зээлээ зогсоож, хүүгээ бууруулахгүй гэж шоудах чинь үнэнд ер ойрхон сонсогдохгүй байна. Дэлхий дахин банкны ухаалаг системд хэдийнэ нэвтэрч, бүх үйлчилгээг иргэд цахимаар авч байна.

Теллерийн үүрэг роль бараг л байхгүй болчихсон. Гэтэл манайд бие засах өрөөгүй жижигхэн өрөөнд багтах зайгүй чихэлдсэн иргэд мөнгө авах гэж, шилжүүлэг хийх гэж, төлөх гэж очерлодог нь хэвээрээ. Ийм л ядмаг үйлчилгээ үзүүлдэг атлаа юугаараа тэд дэлхийд тэргүүлээд, шилдэг болоод явдгийг ёстой мэдэх юм алга.

Б.ТОГТОХ

 

Эх сурвалж: www.mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
GB:
Шунал нь ихдэж шулам болсон банкнууд бүгдээрээ дампуураасай. Монголчууд бүгдээрээ өөдгүй шуналтангуудад дээрэлхүүлээд сууж байх тийм хувь заяа муутай хүмүүс биш шүү. Дээрэмдэж авсан мөнгөө юм болгож харагдаач. Тэнэг хуулиар далимдуудлж хүний гал голомтыг хашаа, байшинг өчнөөн жил дэрэмдлээ. болоо юм бишүү. Цаг нь болсон. Муусайн бакныханыг даварахаа болиорой.
2016-01-12
хаха:
Мэдлэггүй боловсролгүй арчаагүй гэдгээ чи үүгээрээ харуулж байна. Чи тийм л юм бол банкны хүүг хаанаас яаж хэн яг юун дээр үндэслэж тогтоодог талаар судлаад үзээч
2016-01-07
Зочин:
Үнэн үг хэлжээ. Гадаадын томоохон банкыг оруулж ирэхээс нааш энэ байдал засрахгүй ээ. Тэгээд орж ирэх гэхээр хэдэн улс төрчидтэйгээ нийлж толгой угааж байгаа гэдэг нь жигтэйхэн. Хөгийн юмнууд.
2016-01-07
zochinh:
Mglchuud 2008 onii 7sariin 1 nd negdsen shigee bankuud luu dairaad tsulmuud hayachihgui yugaa hgeed ger gertee bugeed bgaa humuus ve . g
2016-01-07
Erdenebayar:
Gadnii bank oruulah heregtei
2016-01-06
Зочин:
Шилдэг банкны шагналыг гадаад сэтгүүлээс 25000-35000 доллараар худалдаад авчихдаг.
2016-01-06
Зочин:
Шилдэг банкны 25000-35000-ээр худалдаад авчихдаг.
2016-01-06
Zochin:
Negee Mongolchuudad talarhaad baidag Khaan bank ,Xas Bank geh met Bankuud Mongolchuudiig ene olon jil shulj bayjihdaa neg udaa huugee buulgay gej duugarsan biluu, aztan shalgaruullaa gej heden gar utsaar shagnadag,erevdeltei yumaa , Mongolchuud min gar utsand huurtagdaad l.... . Uul ny tsaaduul chin delhiid baikhgui huuteigeer munge huultsgeej baigaa shuu dee
2016-01-06
Zochin:
Unen unen, yugaaraa shildeg boldog yum, zeeliin huu enderteigeeree delhiid shalgardag yum bailgui, odoo ali bolgon heden gadaad ezentei mongol nertei bankuudad ender huu telj shuluulj baikh be, gadaadiin delhiid ner hundtei bankuudiin salbaruudiig oruulj irmeer baina, Mongol bankuudiin monopolchlaliig evdeh tsag boljee.
2016-01-06
Зочин:
тххх
2016-01-06
Зочин:
ккк
2016-01-06
Зочин:
Gadaadyn bank oruulah heregtei. Huu ni l baga baival henii mungu baih ni bidend hamaa alga
2016-01-06
Банк биш ломбарднууд юм биш үү.:
Дэндүү өндөр хүүтэй
2016-01-06
үнэн хүүгээ буулга.ард түмэн минь бүгд тэмцэе жаг:
Үнэн үнэн.Дэлхийд хаана ч байхгүй хамгийн өндөр хүүтэй зээл олгодог банкууд зөвхөн банкнууд л байна даа.Японд л гэхэд 00001 хувийн хүүтэй орон сууцны зээл өгдөг юм билээ.Манай найз японд япон эхнэртэй тэнд амьдрахдаа хаус бариулахаар зээл аваад одоо төлөөд дуусаж байгаа гэсэн ш дээ.Гэтэл манай улс гэж яачихсан дампуу юм бэ.Аймаар хүний санаанд багтхааргүй өндөр өндөр хүүтэй банкнуудтай хөөрхий ард түмэн нь өрнөөс өрний л хооронд зовж амьдарч байна ш дээ.Хэдэн баячууд нь өөрсдөө хагартлаа баяжаад л байдаг....
2016-01-06
lomdarduud yun bank haana bna ter bank chini:
lomdarduud yun bank haana bna ter bank chini
2016-01-06
wow:
wow
2016-01-06
ЗОЧИН:
ЁСТОЙ ҮНЭНИЙГ ХЭЛСЭН БАЙНА. БАЯР ХҮРГЭЕ
2016-01-06
зочин:
банкууд жинхэнэ луйварчид болж дууслаа,нэгнээс нэг рүү нь мөнгө шилжүүлнэ 2000 төгрөг,зээл авна шимтгэл,бүх юм нь шимтгэл шүү,гадаадын банкуудыг монголд оруулж ирэх хэрэгтэй байна өө,ер нь энэ банкуудыг сайн дээрэмдээсэй
2016-01-06
Зочин:
ккк
zochin:
shuanliin tulamuud
2016-01-06
Зочин:
ШҮҮ ДЭЭ
2016-01-06
Зочин:
МОНГОЛЫН БАНКУУД БОЛ ПАРАЗИТҮҮД
2016-01-06
Зочин:
тххх