Хэлтсийн даргын нэрийг барьж залилжээ
2016-01-06

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга М.Отгонбаярын нэрийг барьж залилангийн гэмт хэрэг үйлдэж буй нь илэрчээ. Иргэдийг энэхүү хэргийн золиос болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

 

Уг этгээд нь Дундговь, Өвөрхангай, Говьсүмбэр, Хэнтий, Сэлэнгэ, Булган, Дархан-Уул, Төв зэрэг аймгийн сумдаар 2014 оноос эхлэн нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн даргын нэрийг барьж залилан хийжээ. Тэрбээр жижиг дунд үйлдвэрлэлийн бизнес эрхэлдэг хүмүүсийн гар утасны дугаарыг олж аваад, “Та жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөлд шалгарсан тул гаалийн хураамж төлөх шаардлагатай байна. Энэ дансаар мөнгө шилжүүлнэ үү” гэж иргэдээс мөнгө авсан тохиолдол удаа дараа гарчээ.

 

Иймд уг гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжлэхийг аймаг, сумдын удирдлагуудад анхааруулж байгаа юм.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
хэтрүүлсэн ил тод байдал ийм сөрөг нөлөөтэй. ажлын байрны нэр, тэр өрөөний албан ёснй телефоны дугаарыг л цахим хуудаст байршуулах ёстой. гэтэл фото зураг, овог нэр, хувийн гар утасны дугаар гээд хамаг юмыг нь тоочоод байхаар наад захын луйварчин элбэг ашиглана ш дээ.
2016-01-06