Сильвестре Сталлоне: Бокс бол спортоос гадна урлаг
2016-01-06

Холливуудын нэрт жүжигчин Сильвестре Сталлоне өчигдөр “Jimmy Fallon” шоунд оролцож, ярилцлага өгчээ. Тэрбээр сүүлд өөрийн найруулж, зохиолыг нь бичсэн “Creed” кинонд тоглосон юм.

 

 

-Үзэгчид болон олон нийт надад атаархдаг гол шалтгаан бол та нар. Би энэ цаг үеийн хамгийн эрэлттэй, хамгийн баян уран бүтээлчдийг урьж, ярилцлага авдаг. Үзэгчдээ өнөөдөр би төмөр нударга, боксын урлагийг дэлгэцэнд дэндүү гайхалтайгаар дүрсэлсэн нэгэн эрхмийг урьсан байна. Мэдээж энэ бол Сильвестре Сталлоне. Танд энэ өдрийн мэнд хүргье. Танаас олон гайхалтай түүх сонсоно гэдэгтээ итгэлтэй байна?

 

-Мэдээж хэрэг залуу минь. Хамгийн гол нь чи надад таалагддаг. Энэ нэвтрүүлэг ч надад таалагддаг. Хуучны улиг болсон зүйлийг ярьснаас зүгээр л хөгжилдөхийг хүсч байна.

 

-Таныг эмнэлгээс ирсэн гэж сонссон?

 

-Тиймээ, киноны зураг авалтын үеэр гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн. Олон хоног эмчилгээ хийлгэсэн ч өвдөгний гэмтэл бүрэн эдгэхгүй зовиуртай байна.  

 

-Таныг орж ирэхэд л өвдөг тань асуудалтай гэдгийг мэдсэн?

 

-Тиймээ, өвдгөө нугалах их хэцүү байна. Гэхдээ би энэ зэргийн өвдөлтийг тэсэх болно. Ер нь би оролцсон уран бүтээл болгондоо бэртэл авч байлаа. Хэдэн удаа ч эмчилгээ хийлгэж, эмнэлэгт хүргэгдсэнээ мэдэхгүй байна. Би тэр өвдөлт бүрийг санаж, шаналсан бол өнөөдрийн өндөрлөгт гарч чадахгүй байсан байх.

 

-Өнгөрсөн Талархалын баяраар “Creed” кино нээлтээ хийсэн. Өмнөх ангиуд шигээ хүчтэй бас сэтгэл хөдөлгөсөн уран бүтээл болсон байна лээ. Энэ удаад та дэвжээн дээр бус дасгалжуулагчаар ажиллах ямар байв?

 

-Рокки бол миний бүтээсэн хамгийн гайхалтай дүр. Би энэхүү дүрийг бүтээж, ард нь гарсандаа үргэлж баярладаг. Тиймээ, миний бүтээсэн хамгийн шилдэг дүр. Мэдээж хэрэг миний нас дэвжээнд гарахад хөгшдөх учир би дараагийн үргэжлэлийг бодож эхэлсэн. Энэхүү уран бүтээлд цэг тавих зориг байгаагүй учир би үргэжлүүлэхээр болж, зохиол дээрээ ажиллаж эхэлсэн. Хамгийн гол нь өмнөхөөсөө илүү шилдэг бүтээл болгохын тулд уйгагүй хөдөлмөрлөсөн. Миний шаардлага хатуу байсан ч бид энэхүү уран бүтээлийн ард гарч чадсан.

 

 

-Кинонд та найзынхаа хүүг дасгалжуулж буйгаар гарсан. Хамтран ажилласан Майкл Жордан.В талаар?

 

-Их чадварлаг хүү. Түүний жүжиглэлт болон ур чадвар мэргэжлийнх.

 

-Олон залуус дундаас яагаад түүнийг онцолж, киноныхоо гол дүрд тоглуулав. Та хоёрт бидний мэдэхгүй нууц холбоо байна уу?

 

-Холбоо гэх зүйл байхгүй. Өөрийн авьяас чадвараа надад болон кино багийнханд харуулж, өөрийн чадвараар гол дүрийг авсан.

 

-“Creed” киног үзэж байхдаа ямар бодол төрсөн вэ?

 

-Олон жилийн хөдөлмөр биеллээ олсонд баяртай байсан.

 

-Яагаад гэнэт Аполло Креедийг хүүтэй болгов?

 

-Эхний анги дээр Аполло яг л тэсрэх бөмбөг шиг байсан. Түүнийг зүгээр орхихыг хүсээгүй. Тиймээс л хүүтэй болгосон. Агуу тулаанчаас агуу тулаанч төрсөн гэдгийг харуулахыг хүссэн.

 

-Энэхүү уран бүтээл зөвхөн Америкийн кино зах зээлээс 100 сая ам.доллар олсон?

 

-Тиймээ, гайхалтай хэрэг. Гэр бүл, кино, мөнгө намайг амьд байгааг мэдрүүлдэг. Би найруулагч, жүжигчин Клинт Ийствүүдийн “Сая долларын бүсгүй” киноноос илүү кино хийхийг хүссэн. Учир нь энэхүү уран бүтээл гайхалтай нэг үгээр төгс болсон. Бокс бол спортоос гадна урлаг гэдгийг харуулсан цөөхөн хэдэн киноны нэг.

 

-Creed” кино 73 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” кино наадамд нэр дэвшсэн. Хэдий та тоглосон, найруулсан бүтээлээрээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэдий ч тийм ч их шагналыг өөрийн болгоогүй?

 

-Би шагнал авахыг хүсэхгүй байгаа бус шүүгчид миний уран бүтээлийг нэр дэвшүүлэхээс татгалзаж байгаа хэрэг.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Sylvester Stallone
2016-01-06
Зочин:
Silvestre Stallone geech yun silvestra ve
2016-01-06