Хаан Банкны “Талархлын баяр 2015” аяны сүүлийн тохирлын эзэд тодорлоо
2016-01-07

ХААН Банк харилцагчдынхаа мөнгөн хөрөнгийг нэмэгдүүлэх, ирээдүйд өөрийн санхүүгийн баталгааг бий болгоход дэмжих үүднээс олон аян, хөтөлбөрийг хэрэгжүүлсээр ирсэн билээ.

Үүний нэг нь хуримтлалыг дэмжих “Талархлын баяр 2015” аян бөгөөд 2015 оны 09-р сарын 28-аас 2016 оны 01-р сарын 03-ны өдрийг хүртэл 14 хоног тутамд iPhone6 гар утас авах 4 харилцагч, Токио руу хосоороо аялах 1 харилцагчийг тодрууллаа.  

Монгол орон даяар үргэлжилсэн тус аяны сүүлийн тохирлын эзэд өнгөрөгч Ням гарагт МҮОНТ-ийн шууд нэвтрүүлгээр тодорсон.

 

 

Энэ удаагийн iPhone6 гар утасны эздээр ХААН Банкны Чингэлтэй салбарын харилцагч Ч.Ариунгэрэл, Баянгол салбарын харилцагч Б.Өлзийбилэг, Дархан салбарын харилцагч Б.Төмөрчөдөр, Баянгол салбарын харилцагч М.Ууганбаяр нар тодорлоо. Харин Токио хот руу хосоороо аялах эрхийн эзнээр Сүхбаатар салбарын харилцагч Г.Насанбаяр тодорч шагналаа гардан авлаа.

 

Монгол орон даяар үргэлжилсэн “Талархлын баяр 2015” аяны хүрээнд олон иргэд ирээдүйн баталгаа болсон хуримтлалаа нэмэгдүүлэн хадгаламж үүсгэсэн нийт 42 харилцагч iPhone6 гар утас, Токио руу аялах эрхийн эзэн болсон байна.

 

Токио хот руу хосоороо аялах эрхийн эзэн болсон харилцагч Г.Насанбаяр: Би анх ХААН Банкны Сүхбаатар салбарт хадгаламжийн данс нээлгэж байсан. Одоо Говьсүмбэр аймгийн Баянтал суманд мал маллаж амьдардаг. Би 6 настай охиныхоо ирээдүйд зориулан дансандаа өөрийнхөө группийн мөнгө болон өөр бусад орлогоосоо хадгалж байна. Гэнэтийн сайхан мэдээ дуулгаж, гадаад улс руу аялах боломж олгосон ХААН Банкны хамт олонд маш их баярлалаа.

 

iPhone6 гар утасны эзэн болсон харилцагч Ч.Ариунгэрэл: Манайх 3 хүүхэдтэй. Хүүхдүүдийнхээ ирээдүйд зориулаад тус бүрт нь хадгаламж нээлгэсэн. Ирээдүйд сургуульд сурах, хуримаа хийх, өрх гэрээ тусгаарлах гээд мөнгө санхүүгийн шаардлага их гарна гэж боддог. Иймд тэр бүрт нь бэлэн байхын тулд хадгаламжтай байх хэрэгтэй. Энэ удаад манайх машин худалдаж авахаар төлөвлөж хадгаламжиндаа мөнгө нэмээд iPhone6 гар утасны эзэн боллоо.

 

iPhone6 гар утасны эзэн болсон харилцагч Б.Төмөрчөдөр: Би хувиараа худалдаа эрхэлдэг.ХААН Банкны харилцагч болоод удаж байна. Хуримтлал үүсгэе гэж зориод хугацаатай хадгаламж нээлгэсэн. Цаашид байнга хуримтлалаа нэмж байна гэж бодож байгаа. Хуримтлуулаад эхэлчих юм бол дараа дараагийн сараас нь хуримтлалаа арвижуулах талаар илүү идэвхтэй боддог юм байна.

 

iPhone6 гар утасны эзэн болсон харилцагч М.Ууганбаяр: Гар утасны эзэн болсон талаар ХААН Банкны ажилтан утасдаж хэлсэн. Шууд нэвтрүүлгийг үзэж амжаагүй байсан учир маргааш нь нэвтрүүлгийг ухрааж үзээд өөрийгөө азтан болсоныг мэдсэн. Хуримтлал бол өөрөө өөртөө туслах боломж олгодог гэж боддог. Цаг нь тулсан, мөнгө яаралтай хэрэгтэй үед өөрийн хадгалуулсан мөнгө эргээд хэрэг болдог юм байна.

 

Shuud.mn
Сонин хачин