3771 дүрвэгч амиа алджээ
2016-01-07

НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан төв “Өнгөрсөн онд 3771 дүрвэгч зорьсон газраа хүрч чадалгүй амиа алдсан” гэж мэдээллээ. Амиа алдагсдын ихэнх нь бага насны хүүхдүүд гэнэ.

 

Европын орнууд өнгөрсөн онд сая дүрвэгч хүлээн авчээ. Дүрвэгсдийн ихэнхийг иргэний дайн, хэт даврагчдын халдлагаас зугтааж буй Ирак, Сири, Йордан, Ливи, Ливан, Нигери, Судан улсын иргэд бүрдүүлж байна.  Европын холбоо дээрх улсын иргэдийг хүлээн авахын тулд холбоонд багтдаг орнуудтай гэрээ байгуулж, тэдэнд батлан даалт гаргаж өгчээ. Харамсалтай нь Парис хотноо халдлага үйлдсэн этгээдүүд дүрвэгсдийн дүрд хувирсан хэт даврагчид болохыг тогтоосон билээ. Парисын халдлагын дараа олон орон дүрвэгч хүлээн авахаа зогсоогоод байна.

 

Туркийн эрэг дээр өчигдөр 34 дүрвэгчийн цогцос далайн давалгаанд туугдан гарч ирсэн билээ. Тэд Сири, Иракийн иргэд бөгөөд нэг завинд зорчиж явсныг тогтоожээ. Завь осолдсон шалтгааныг даац хэтрүүлсэн байх магадлалтай гэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Za ingeed eoro giin taivan amgalan amidrah hugatsaa duusaj bgaa yum daa
2016-01-07