Малчдад 6565 тонн өвс үнэгүй олгож байна
2016-01-07

Зарим аймагт өвөлжилтийн байдал хүндрээд байна. Өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад  2011-2013 онд улсын нөөцөд бүрдүүлсэн 6565 тонн өвсийг буцалтгүй тусламж болгон үнэгүй олгохоор хуваарилжээ. Мөн 2678 тонн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан малчдад олгож байна.

 

Энэ бүх арга хэмжээний зардал болох нийт 2,6 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах юм. байна. Зарим аймгийн Онцгой байдал, Цагдаагийн газар, Хүн эмнэлэгт Засгийн газар тогтоолоор улсын нөөцийн салбар, цэгүүдэд нэмж байршуулах өвс, тэжээлийн хэмжээ болон түүнийг тээвэрлэх зардлыг шийдвэрлэж, малчид, иргэдэд эмнэлгийн тусламж, шуурхай албаны үйлчилгээг цаг алдахгүй хүргэх зорилгоор “УАЗ-31519” маркийн автомашиныг олгожээ.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин
Unen ug:
Malchdiig erhluuldegee boli
2016-01-07