Ханхүү цэцэрлэгт явдаг болжээ
2016-01-07

Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильямын хүү Жорж Александр Луи цэцэрлэгт явдаг болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Бяцхан ханхүүгийн цэцэрлэгтээ явж буй гэрэл зургийг өчигдөр Хатан хааны ордны төв сайтад байршуулсан байна. Эдгээр зургийг ханхүүгийн ээж, гүнжтэн Кейт Миддлтон авчээ.

 

 

Бяцхан ханхүү Норфолк дахь “Вестакр Монтессори” цэцэрлэгт орсон байна. Хичээлийн анхны өдөр түүнийг аав, ээж нь бус өвөө ханхүү Чарльз хүргэж өгчээ. Уг цэцэрлэгийн нэг өдрийн төлбөр 5.50 евро гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин