“Чөтгөр амилна”
2016-01-07

 

Оскарын шагналт найруулагч Алехандро Гонсалес Иньярритугийн бүтээл, “Амилсан чөтгөр” уран сайхны кино маргааш буюу нэгдүгээр сарын 8-наас кино театруудаар гарч эхлэх юм байна. Уг бүтээл нь домог болсон нэгэн эрийн  бодит түүхээс сэдэвлэсэн, адал явдалт уран сайхны кино юм. Алдарт жүжигчин Леонардо Ди Каприо, Том Харди нар гол дүрд нь тогложээ.

 

XIX зууны үе, Америк тив. Анчин Хью Гласс (Леонардо Ди Каприо) өөрийн хүү Хоукийг дагуулан хамтрагч нартайгаа ан хийж яваад хүрэн баавгайн дайралтанд өртөж хүнд бэртэнэ. Хамтрагч Жон Фицжеральд (Том Харди) амьд байгаа түүнийг алахыг оролдож, харин хүү нь эсэргүүцсэнээр амиа алдана. Цорын ганц хүүгээ алуулахыг хоёр нүдээрээ харж, амьдаараа газарт булуулсан Хью өшөөгөө авахын тулд Жон Фицжеральдыг  мөрдөж буйгаар киноны үйл явдал өрнөх аж.

 

Нийт 156 минут үргэлжлэх “Амилсан чөтгөр” уран сайхны кино “Тэнгис”, “Өргөө” кино театрын дэлгэцээр гарах юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин