Цэцийн их суудлын хуралдаан 21 хоногоор хойшиллоо
2016-01-07

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар өнөөдөр Шүүх байгуулах тухай хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай асуудлыг хэлэлцэх байсан. Харин уг асуудлыг хэлэлцэхийг 21 хоногоор хойшлуулах магадлал гаргалаа.

 

Үндсэн хуулийн их цэцийн хуралдаан хуралдаан 09:40 цагт эхэлсэн ч Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Ганбатын хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хэлэлцэхээр түр завсарлаад байсан юм. Цэцийн гишүүд гурван цаг гаруйн хугацаанд зөвлөлдсний эцэст хуралдааныг хойшлуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин