Ан Сан Су Чи парламентын гишүүн болно
2016-01-07

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Мьянмар улсад 25 жилийн дараа анх удаагаа ардчилсан байдлаар парламентын чөлөөт сонгууль явагдсан билээ. Ирэх сарын 1-нд тус улсын шинэ парламент тангарагаа өргөхөөр болжээ. Нобелийн шагналт Ан Сан Су Чигийн тэргүүлдэг “Ардчиллын төлөөх үндэсний лиг” нам парламентын 300 суудлын 180-д ялалт байгуулж, олонхи болсон юм. Гэхдээ тус улсын хуулиар Засгийн эрхийг барьж буй армийнхан парламентын суудлын 3/1-ийг томилдог байна.

 

Одоогоор тус улсыг удирдах шинэ Ерөнхийлөгчийн нэр тодорхойгүй байгаа хэдий ч Ан Сан Су Чи ерөнхийлөгч болохгүй нь нэгэнт тодорхой болжээ. Учир нь тэрбээр гадаад нөхөртэй юм. Хуулинд зааснаар гадаад хүнтэй гэр бүл болсон хүн тус улсыг удирдах эрхгүй байдаг аж. Тэрбээр хэдий ерөнхийлөгч болох боломжгүй болсон ч удахгүй тангарагаа өргөж парламентад суухаа мэдэгджээ.

 

Ан Сан Су Чи сэтгүүлчидтэй уулзахдаа “Би улс орноо зөв зам руу нь чиглүүлэх болно” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин