Жанет Жексон хорт хавдар тусаагүй
2016-01-07

Америкийн хэвлэлүүд дуучин Жанет Жексоныг хорт хавдар туссан учир аялан тоглолтуудаа цуцалсан хэмээн мэдээлсэн билээ. “Дуучныг олон жилийн өмнөөс хорт хавдраар шаналж, эмч нар түүнийг удаан хугацааны амралт авах ёстой” гэсэн хэмээн “TMZ” сайт мэдээлсэн юм.

 

Жанет “On The Me” гэх аялан тоглолтоо цуцалсан хэдий ч шалтгаанаа мэдэгдээгүй билээ. Тэгвэл дуучин хэвлэлээр цацагдаж буй хорт хавдартай гэх мэдээллийг эрс үгүйсгэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жанет твиттертээ “Би ямар ч хавдаргүй. Яагаад ийм утгагүй мэдээлэл гарсныг мэдэхгүй байна” гэж жиргэжээ.

 

Дуучин бүсгүйн төлөөлөгч худал мэдээлэл цацсан хүмүүстэй хариуцлага тооцохоо мэдэгдсэн байна.  

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин