Цахим эрүүл мэнд төслийн нээлт боллоо
2016-01-07

Гэрэл зургуудыг MPA.MN

 

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгосон хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй Цахим эрүүл мэнд төслийн нээлтийн ажиллагаа өнөөдөр  боллоо. Энэхүү нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Син Хаймин, ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа болон бусад албаны хүмүүс оролцлоо.

 

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт“ иргэдийг цахим карт, хувийн эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн сантай болгож, эрүүл мэндийн даатгалтай иргэн харьяалал харгалзахгүйгээр эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх” гэж тусгасан байдаг.

 

Мөн “Цахим засаг” үндэсний хөтөлбөрт“ төрийн үйл ажиллагаа, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж,  иргэдэд илтод, нээлттэй, хүртээмжтэй болгох” гэсэн том зорилтыг тавьсан. Эдгээр зорилтуудыг хангах ажлын эхлэл болгож төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төвүүд, мөн аймаг болон дүүргийн эмнэлгүүдийн үйл ажиллагааг цахим тогтолцоонд шилжүүлэх “Цахим эрүүл мэнд” төслийг ийнхүү хэрэгжүүлж эхэллээ.

 

 

Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд БНХАУ-ын Засгийн газраас ихээхэндэмжлэг үзүүлж, засгийн газар хооронд байгуулсан гэрээ хэлэлцээрийн дагуу хөнгөлөлттэй зээлийг олгож  санхүүжүүлсэн. “Цахим эрүүл мэнд” төсөл нь нийт 18,9 сая америк долларын төсөвт өртөгтэй бөгөөд тоног төхөөрөмжийн хангалт, програм хангамж болон хүний нөөцийн чадавхийг сайжруулах үйл ажиллагаанд зарцуулж байна. Нийтдээ 112 эрүүл мэндийн байгууллагад 23 нэр төрлийн тоног төхөөрөмж, 48 байгууллагад цахим эмнэлгийн програм хангамж нийлүүлэгдэх юм.

 

Төсөл хэрэгжснээр:

-       Хүлээгдлээс үүдэлтэй бухимдал арилж, үйлчлүүлэгчидэд тусламж үйлчилгээ цаг хугацаандаа хүрэх;

-       Үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн талаарх мэдээллийг олон улсын стандартад нийцүүлэн нууцлал, аюулгүй байдал бүрэн хангагдсан нэгдсэн мэдээллийн санд хадгалж, нотолгоонд суурилсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлж чадах ба тусламж үйлчилгээний чанар тэр хэрээр дээшилэх;

-       Шаардлагагүй давтан шинжилгээний тоог бууруулж зардлыг хэмнэх;

-       Эмийн жорыг цахим хэлбэрт оруулах замаарэмийн зохистой хэрэглээ төлөвшүүлэх;

-       Алсын зайн оношлогоо эмчилгээний үйл ажиллагааг бүрэн хэмжээнд нэвтрүүлэх боломж бүрдэх;

-       Өвчтөн шилжүүлэх тогтолцоо цахимжсанаар иргэдэд учруулдаг хүндрэлүүд үгүй болох зэрэг ач холбогдолтой юм.

 

Дэлхий нийтээр 21-р зууныг мэдээллийн зуун, мэдлэгийн зуун хэмээн хүлээн зөвшөөрч, улс орон бүхэн мэдээллийн технологийн дэвшлийг салбар бүртээ нэвтрүүлж, түүний үр шимийг ард иргэддээ хүртээхийг эрмэлзэх болсон энэ үед эрүүл мэндийн  салбар энэхүү  ажлыг маш амжилттай эхлүүллээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Шоу ламбаа балайтсаар л зайлаасай энэ өгөр өвгөн
2016-01-07
Зочин:
Цахим гээд энэ бүртгэлийн ажилтануудаар ядын бэ бүр цахим хий л дээ
2016-01-07