“I am...Khishigee” цомог худалдаанд гарлаа
2016-01-07

“Universe Best Songs-2011” наадмын шилдэг оролцогч, поп дуучин С.Хишигжаргал “I am...khishigee” анхны  цомгоо гаргалаа. Энэхүү цомог нь дуучны сүүлийн гурван жилийн хөдөлмөрийн үр дүнд бүтжээ.

 

Цомогт “Дүрэмгүй өдөр”, “Зуны дурлал”, “I wish”, “Angel”, “Чамд орхисон хайр”, “Тал нутаг”, “Хөлөрсөн цонх”, “Өөрийгөө мэдэр” зэрэг 9 дуу, “Хөлөрсөн цонх” дууны дан хөгжмийг багтаажээ.

 

“I am...khishigee” гэх нэрний гурван цэг нь “энэ цаг мөчөөс эхлэн илүү хүчтэйгээр өөрийгөө танилцуулж, илэрхийлэх бөгөөд олон жилийн дараа уг цэгүүдийг бөглөж дуусна” гэсэн санааг илтгэх аж. Цомог “Hi Fi”, “Orange” рекордсын салбараар, 12 мянган төгрөгөөр худалдаалагдах юм байна. Цомгийн нээлтийн өдөрлөг маргааш буюу нэгдүгээр сарын 8-ны 12 цагт “Hi Fi” рекордсын төв салбарын байранд зохион байгуулагдана.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин