Сурагчдын амралтын хуваарь өөрчлөгдлөө
2016-01-07

 

БСШУЯ-нд хөдөө, орон нутгийн ЕБС-ийн сурагчдын амралтыг цагаан сар, мал төллөх үетэй уялдуулан хуваарьлаж өгөх хүсэлтийг малчид ирүүлсэн байна. Хүсэлтийн дагуу БСШУ-ны сайд Л.Гантөмөр сурагчдын амралтанд өөрчлөлт оруулах тушаалыг нэгдүгээр сарын 5-ны өдөр гаргажээ. Уг тушаалын дагуу хичээлийн жилийн хоёрдугаар улиралд аймаг, сум, багийн сургуулийн бага ангийн сурагчид энэ сарын 19-нөөс ирэх сарын 8 хүртэл гурван долоо хоног амрах юм байна. Дунд ангийн сурагчид энэ сарын 12-25-ныг хүртэл хоёр долоо хоног, ахлах ангийн сурагчид 12-18 хүртэл нэг долоо хоног амрахаар болжээ.

 

Харин  хичээлийн жилийн гуравдугаар улирал буюу мал төллөх үеэр бага ангийн сурагчид гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 18 хүртэл гурван долоо хоног амрана. Дунд, ахлах ангийн сурагчид гуравдугаар сарын 15-28 хүртэл хоёр долоо хоног амрахаар, амралтын хуваарьт өөрчлөлт оруулжээ. Дээрх өөрчлөгдсөн хуваарь хөдөө орон нутгийн ЕБС-ийн сурагчдад хамааралтай бөгөөд нийслэлийн ЕБС-ийн сурагчид хуучин хуваарийн дагуу амрана.

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ганц өдрийн хичээлийг 2-1 нд оруулахаар болсоноо сүртэй нь аргагүй сайхан өөрчлөлт хийсэн юм шиг сайт болгонд сүртэй гарчигтайгааргарах юм.
2016-01-07