“Чарлье Хебдо” сэтгүүл руу халдахыг санаархжээ
2016-01-08

Францын “Чарлье Хебдо” шог сэтгүүлийн редакци руу халдах гэж байсан этгээдийг цагдаагийнхан устгасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Халдагч этгээд амиа золиослогч байсан хэмээн цагдаагийн газраас мэдээлсэн байна.

 

Үзлэгийн үеэр амиа золиослогчийн халааснаас “Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд үнэнчээ тангараглаж байна. Сирийн халдлагын өшөөг заавал авах болно” гэж бичсэн зурвас олджээ. Халдагчийн жинхэнэ нэрийг Салах Али гэдэг байна.

 

Ерөнхийлөгч Франсуа Олланд сэтгүүлийн редакци руу халдахаар төлөвлөж байсан гэмт этгээдийг аюулгүй болгосон цагдаагийн нийт бүрэлдэхүүнд талархалаа илэрхийлжээ.

 

Жилийн  өмнө сэтгүүлийн редакци руу хоёр хэт даврагч халдаж, 12 хүний аминд хүрсэн юм. Редакци руу халдсан этгээдүүдээс гадна хоёр хэт даврагч супермаркет барьцаалж, таван хүний аминд хүрчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин