Түймрийн улмаас гал сөнөөгч гэмтжээ
2016-01-08

Гал түймэр унтраахаар ажиллаж байсан аврагч, гал сөнөөгч гэмтжээ. Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гурван цүүр” өрхийн эмнэлэгийн 10х13 метрийн хэмжээтэй байр өчигдөр шатжээ.

 

Галын дуудлагын дагуу ажилласан нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 26 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчидт ажиллаж, гал түймрийг унтраасан байна. Үүрэг гүйцэтгэж байсан Аврах, гал унтраах 26 ангийн аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч Б байшингийн дээврээс унаж, гэмтжээ. Тэрбээр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж буй аж.

 

Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
янз бүрийн өвчин эмгэг эмчлүүлэх хандивын аян гаргадаг шүү харин энэ аврагч гал сөнөөгч залууг эмчилж эрүүлжүүлэхэд бүх нийтээр тэр эмнэлгийнхэн гар сунгах хэрэгтэй шүү хүн ардынхаа төлөө эд хөрөнгө хогшилийг хамгаалах зоригт эрсүүд маан эрүүл саруул ажлын чадамжтай байх ёстой
2016-01-08