Герман дүрвэгчдээс болгоомжилж эхэллээ
2016-01-08

Германы Кёлын хотноо эмэгтэйчүүд халдлагад өртөх нь ихэссэн байна. Энэ талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Хойд Солонгосын цөмийн туршилт, Ойрхи Дорнодын дайнаас гадна олон улсын анхаарлыг Германы Кёлын хот татаж эхэллээ. Учир нь тус хотын охид, эмэгтэйчүүд оройн цагаар ганцаараа явах нь хэтэрхий эрсдэлтэй болоод байна. Тус хотноо байршиж буй цагаачид эмэгтэйчүүд рүү халдаж, хүчирхийлсэн хэд хэдэн хэрэг бүртгэгдсэн нь олныг цочирдууллаа. Хэргийг эргэн сануулахад 2016 оныг угтан авахаар явж байсан 18-25 насны эмэгтэйчүүд олон зуун африк болон араб гаралтай  эрчүүдийн дайралтад өртжээ. “Иймэрхий төрлийн гэмт хэрэг манай хотод сүүлийн 50 жил бүртгэгдээгүй” хэмээн хотын цагдаагийн дарга Вольфганг Альберс мэдэгдсэн байна.

 

Эмэгтэйчүүдийн ихэнх нь Кёлын хотын төмөр замын ойролцоо халдлагад өртсөн бөгөөд нэг эмэгтэй хүчирхийлүүлсэн байна. Халдлагад өртсөн эмэгтэйчүүдийн тоо 106-д хүрсэн хэмээн цагдаагийн газраас мэдээллээ. Уг хэрэгтэй холбогдуулан цагдаагийнхан 1000 гаруй этгээдийг сэжиглэж буй бөгөөд тэднийг нэг бүрчлэн шалгаж эхэлсэн гэнэ. Хэдий гэмт этгээдүүдийг шалгаж эхэлсэн ч эмэгтэйчүүд рүү халдаж, хүчирхийлсэн этгээдийг олох яг л өвсөн дундаас зүү хайхтай адил байгааг Альберс онцолжээ.

 

Кёлын хотын дарга “Гэмт этгээдүүд буу зэвсэг барихаас илүүтэй өөрийгөө хамгаалах чадваргүй охид, эмэгтэйчүүд рүү халдсан байх магадлалтай. Бидний таамаглаж буйгаар энэ бол зохион байгуулалттай гэмт хэрэг. Тэд сайтар бэлдэж, олон нийт болон цагдаа нарын хяналт суларсан үе буюу шинэ оны баярыг тааруулан ийнхүү халдлага үйлдсэн” гэж мэдэгджээ.

 

 

Цагаачдыг хүлээн авахаа зогсоохыг шаардав

 

Халдлагад өртсөн эмэгтэйчүүдийн тоо 80 давсаны дараа Кёлын хотын байдал эсрэгээрээ эргэж, иргэд дургүйцлээ илэрхийлж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсаар байна. Жагсагчид гартаа “Бид тайван амьдармаар байна. Цагаачдыг хүлээн авахаа зогсоо. Тэд биднийг заналхийлж, охид бүсгүйчүүдийг айлгаж байна. Эмэгтэйчүүдийг хамгаал. Бид өмнөх шигээ тайван амгалан амьдармаар байна. Цагаачдыг хөөж гарга” гэх лоозон барьцгаажээ.

 

Эмэгтэйчүүд ийнхүү тайван замаар эсэргүүцлээ илэрхийлж буй бол эрэгтэйчүүд хотын төвүүдэд салют байршуулж, харваж эхэлсэн байна. Мөн замдаа таарсан араб болон африк гаралтай эрчүүдийг цагдаад барьж өгөх болжээ. Цагдаагийнхан тус хотын эрчүүдийг цагаачдын биед халдах мөн мөргөлдөөн үүсэхээс сэргийлж, жагсаал болж буй бүс нутгуудад хамгаалалтаа нэмэгдүүлсэн байна.

 

Канцлер Ангила Меркел ичгүүртэй хэрэг үйлдэж, эмэгтэйчүүдийн биед халдсан хүмүүсийг барихыг шаардаж, буруутан баригдсан цагт түүнийг хэзээ ч уучлахгүй гэдгээ илэрхийлжээ. Тэрбээр “Амар амгалан хотыг эмх замбараагүй болгож, олон зуун эмэгтэйг айдаст автуулсан этгээд хуулийн дагуу шийтгэлээ авах болно. Энэ асуудалд Засгийн газар анхаарлаа хандуулж байна” гэж хэлсэн байна.

 

 

Эмэгтэйчүүдэд халдагчдыг эхнээс нь баривчилж эхэллээ

 

Цагдаагийнхан олон хоног ажилласны үр дүнд эмэгтэйчүүд рүү халдсан этгээдүүдийг эхнээс нь баривчилж эхэлжээ. Өчигдөр тусгай тасгийнхан 18-25 насны дөрвөн этгээдийг барьсан бөгөөд тэд баригдах үедээ хохирогчдын гарт утас зэргийг нь ашиглаж байжээ. Хохирогчид цагдаагийнханд мэдүүлэг өгөх үедээ гэмт этгээдүүдийг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан гэв. Цагдаагийнхан халдлага болсон бүс нутгуудад шалгалт явуулахад их хэмжээний архи, согтууруулах ундааны шил, лааз олжээ.

 

 

Баригдсан нэг этгээд “Би Сирийн иргэн. Надад ажил олдохгүй байсан. Ажил олгогчид биднийг голдог. Бид амьдрахын тулд хулгай хийхээс өөр сонголтгүй болсон” гэсэн бол өөр нэгэн “Би Меркелтэй сайн найзууд. Тэр өөрөө л энэ бүхнийг хүссэн” гэж хэлжээ.

 

“ВВС” агентлагийн сэтгүүлч Женни Хелл Кёлын хотноо ажиллаж, хохирогчидтой ярилцаж байгаа юм. Тэрбээр хүчирхийлүүлсэн, зодуулсан, дээрэмдүүлсэн гэх 14 хохирогчидтой ярилцжээ. Эхний хохирогч 18 настай гэнэ. Түүнийг Мишель гэдэг байна. Тэрбээр он солигдох мөчид найз залуугаасаа төөрч, түүнийг хайж явахдаа гэмт этгээдүүдийн дайралтад өртжээ. Охиныг 50 гаруй залуус элдвээр хэлж, “хувцсаа тайлахгүй бол хүчирхийлнэ” хэмээн сүрдүүлсэн хэмээн охин ярьжээ. Мишелийг “туслаарай” хэмээн хашгирах үед саарал алчуураар нүүрээ халхалсан нэг эрэгтэй охины гэдэс рүү цохиж, цүнхийг нь аваад хэсэг залуусын хамтаар явцгаасан байна. Харин үлдсэн залуус түүнийг элдвээр хоргоож, хөх болон өгзөгт нь хүрсэн гэнэ. Тэрбээр хамгийн эхэнд дайралтад өртсөн хохирогч. Харин хүчирхийлүүлсэн гэх эмэгтэй 24 настай бөгөөд сувилагч мэргэжилтэй гэнэ. Эмэгтэй ажлаасаа тараад явж байхад бүлэг этгээд дагаж, гэртээ орохынх нь өмнө түүнийг барьж, хүчирхийлжээ.

 

 

Канцлер дүрвэгсдийг хүлээн авах асуудлаа эргэн харахаа мэдэгдэв

 

Гэмт этгээдүүдийн дайралтад цагдаагийн ажилтан хүртэл өртсөн байна. Түүнийг шинэ оны үеэр хамгаалалтад гарч байхад хэсэг залуус барьж, элдвээр хэлсэн гэнэ. Энэ мэтээр 100 гаруй охид гэнэтийн дайралтад өртжээ. Эмэгтэйчүүд рүү халдсан этгээдүүд ихэвчлэн согтуу байснаас гадна бүгд арабчууд байсан гэнэ.

 

Кёлын хот аюулд орсны улмаас Канцлер дүрвэгсдийг хүлээн авах асуудлаа эргэн харахаа мэдэгдэж, Европын орнуудыг дүрвэгч хүлээн авахаа зогсоохын уриалжээ. Дүрвэгсдийн асуудалд гол анхаарлаа хандуулаад буй Герман ийнхүү тэднээс зайгаа барьж эхлэв.

 

Өнгөрсөн онд Европ сая дүрвэгчийг хүлээн авсны 550 мянгыг Герман хүлээн авчээ. Тус улсын удирдлагууд 2016-2017 оны хооронд сая дүрвэгч хүлээн авахаа мэдэгдсэн ч дээрх асуудлаас болоод энэ ажил гацаж эхэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Novshiin turkuud evropiin holboond baisan tsagt tsomiin dain ch degdej magadgui.tedniig sulidaaj kurdiin ulsiig baiguulah heregtei.davrahaas uuriig medehgui novshnuud
2016-01-10
zasag:
evropiin holboo ihl teneg zyil hiij bna.ene bol uuruu uursdiinhuu mukhuliig duudaj bgaa yum.laluud 2020 on gehed hugshin evropiig laliin zandalchid bhgyi bolgono ter yed evropchuud tsusaar uilaadch nemergyi bolono ene bol hatuuch ynen yum shyyy
2016-01-10
зориг:
өөр дээрээ гай дуудсан улс манай Элбэг ч гэсэн нэг их олон улсанд нэр нүүр олж сайн эрх мэдэлтэй хүн шиг харагдаж ийм тэнэг гай улс оронд авчир ч мэднэ шүү. сая цаазгүй улс болсоноос хойш онц хэрцгийгээр үйлдэх гэмт хэрэг өссөн энэ хүний худлаа ярьдаг гай шүү.
2016-01-10
Зочин:
Герман дүрвэгчдээс хэн болгоомжлоод байгаа юм бол гэж ойлгогдохоор гарчиглажээ, чааваас гэж.... Герман дүрвэгч гэж баймааргүй дээ, уг нь.
2016-01-09
Зочин:
Mongold uul ni Syria iin tsagaachidiig avah heregtei dee. Haramsaltai ni Mongoliig toohoorgui yum baina lee. Mongolchuud bid heden ueeree busdad dagaar yavsaar guren ulsiin bodlogoo aldaj guitssen. Unendee Germanchuud saindaach ter olon gadniihniig oruulaad baigaa bish. Buhel buten ajillah huchin. Europa - d inflation gej zuil dutagdaad hetsuudej baina. Udurt hichneen ih euro hevleed hugjuluu hurdaluulj chadahgui baina.
2016-01-09
Хохь нь болж дээ:
Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй. Дараа нь үүнээс ч илүү хэрэг дэгдээх биз. Цагаачдад даан ч их саймшраад байсан юм аа, тэр Меркель гэдэг эмгэн.
2016-01-09
bbbb:
sainiig dagaval sarnii tuyaaaa gej amerikiig dagaj daldganasanii shan oor olon surfrise evropt barina ameriktaa zovlongoo tooch ted sul doroi evropiig orovdoh b.gaa
2016-01-08
Зочин:
Germanii cantceeler Aangela Merkeliin sanaachlagaar tsagaachdiig olnoor ni oruulj ehelsen sh dee . Oros harin europiig hamgaalj baigaa yum
2016-01-08
ХОХЬЧИНЬ ЭЭ:
ХОХЬЧИНЬ ЭЭ ЭХ ОРОНДОО ЦАГААЧ ОРУУЛААД ХОХИРЧ БАЙГАА БОЛ ХОХЬЧИНЬ ГЭЖ ХЭЛЭХГҮЙ ЮМ БОЛ ӨӨР ЮУ ГЭЖ ХЭЛЭХ ЮМ БЭ?
2016-01-08