Баян-Өлгий аймагт газар хөдөлжээ
2016-01-08

Баян-Өлгий аймагт газар хөдөлжээ. Тус аймгийн Булган сумын төвөөс зүүн зүгт 13 км газарт өнгөрөгч шөнө 05:29 цагт /Ө-46093/00//, У-91020/00/// 3.8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсныг Одон орон геофизик судлалын хүрээлэнгээс мэдээлжээ.

 

Онцгой байдлын ерөнхий газраас тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга М-аас тодруулахад "Тухайн газар нь Булган сумын Хужирт багийн “Хужирт” гэдэг газар. Оршин суугчдад чичирхийлэл мэдрэгдсэн. Ямар нэгэн хохирол учраагүй" гэдэг мэдээллийг өгсөн байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин