Цахилгааны төлбөрөө төлөхдөө баримтаа аваарай
2016-01-08

Шинэ оны эхний өдрөөс эхлэн НӨАТ шингэсэн бараа бүтээгдэхүүн, үйчилгээнээс улсад төлөгдөж буй НӨАТ-ын 20 хүртэл хувийн буцаалт авах, сугалаанд оролцох эрх зүйн зохицуулалт бий болсонтой холбогдуулан УБЦТС ТӨХК-аас цахилгаан хэрэглэгчдийн мэдээллийг системийн санд дамжуулах ажил хийгдэж байна.


Цахилгаан эрчим хүчний төлбөрийг хэрэглэгчдээс дараа сард нь тооцож авдаг тул УБЦТС ТӨХК-аас 2016 оны нэгдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн татвар төлөгч хэрэглэгчдэд төлбөрийн баримтыг хэвлэж өгнө. Төлбөрөө Хэрэглэгчдэд үйлчлэх төвд болон салбар кассад бэлнээр төлсөн айл өрх, аж ахуй нэгжүүд баримтаа тэндээсээ шууд авах боломжтой. Харин банкинд бэлнээр болон, бэлэн бусаар төлсөн хэрэглэгчид тухайн банкнаасаа баримтыг авах юм.

Shuud.mn
Сонин хачин
Интернет банк хэрэглэгч:
Интернет банкны хэрэг алгаа улам л дордоод байхюмаа
2016-01-08
Зочин:
Banknaasaa aw gej bna
2016-01-08
иргэн:
103.194.176.5 зочны асуултанд хариулт авья?
2016-01-08
зочин:
интернетээр данснаас онлайнаар төлсөн хэрэглэгч яах вэ. интернетээр болон мобайл хэрэгслээс төлбөр хийхийн ач холбогдол гэж бхгүй болох нь үү.
2016-01-08